05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

"Хятад дахь Монгол судлал" сэтгүүлийн хоёр дахь дугаар гарчээ

Монгол Хятадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэгийн ивээн тэтгэлгээр анх гарсан "Хятад дахь Монгол судлал" сэтгүүлийн хоёр дахь дугаар хэвлэгдэн гарчээ. Жилд нэг л удаа хэвлэгдэн  гардаг эл сэтгүүлийн 2014 оны шинэ дугаарт хятадын эрдэмтдийн Монголын хаадын тухай бичсэн сонирхолтой өгүүллүүд багтжээ.

Монголч эрдэмтэн Жөү Чин Шугийн " Чингис хааны төрсөн оныг магадлах нь", эрдэмтэн Буяндэлгэр, Юу Жигийн "1630 онд Лигдэн хааны арын аймаг болон Ар халхад цэрэглэсэн тухай", профессор Чимэддоржийн " 1696 оны есөн сард Далай лам, Диба болон Хөх нуурын тайж нарт өгсөн Галдан бошогт хааны захидлууд" зэрэг хоёр, гурван өгүүлэл, эрдэмтэн Содбилэгийн "Чин улс Монголд хэрэгжүүлсэн уламжлат бодлогоо хувируулсны дотоод шалтгааныг өгүүлэх нь" , Монголын доктор Д.Базардоржийн "БНХАУ-ын монголч эрдэмтдийн намтар, судлагаа"-ны орчуулгууд уншигчдын сонирхлыг татаж байна.  Сэтгүүлийн гурав дахь дугаар 2015 оны эхээр хэвлэгдэнэ. Тус сэтгүүлийн редактороор монголч эрдэмтэн Чимиддорж, нарийн бичгийн даргаар докторант Б.Лхагвадорж, зөвлөлийн гишүүнээр  БНХАУ-ын эрдэмтэн Чимэддорж, Буяндэлгэр, Тайван, Содбилэг, Монгол Улсын эрдэмтэн академич Ж.Болдбаатар, доктор Д.Сүхбаатар, Д.Базардорж, докторант Б.Лхагвадорж, Б.Анхбаяр нар ажиллаж байгаа юм.

Ж.Батсайхан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.