05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Хятад монгол хоёр улс үүрд сайн хөрш, сайн найз, сайн түнш байх болно

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго 8 сарын 23-нд Монгол Улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагын тэмдэглэл

Хятад монгол хоёр улс үүрд сайн хөрш, сайн найз, сайн түнш байх болно

Нэгдүгээрт, Хэдэн арван жилийн өмнө миний бие Монголд айлчилж  байсан. Эдүгээ дахин айлчилж байгаа бөгөөд их өөрчлөлт гарсныг харж байна. Монголын ард түмнийг цаашид улам шинэ их амжилт олохыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Монгол Улсаа хөгжинө гэдэгт итгэж байна. Танай улс одоогийн хөгжлийн хандлагаа хадгалж, зөв бодлого баримтлавал удахгүй хөгжин цэцэглэж, баян чинээлгийг бий болгох болно. Монгол Улсад хөгжил цэцэглэлийг, танай ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөж байна.

Хоёрдугаарт, Хятад, Монгол Улсууд хоорондоо 4700 км газраар хиллэдэг. Бид хоорондоо түүх, соёлын гүн гүнзгий барилдлагатай. Монгол улс нь Хятадын чухал түнш улс бөгөөд хоёр талын харилцаа сайн хөгжиж ирлээ.

Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Хоёр талын хил 50 гаруй жилийн өмнө баталгаажсан. Хоёр талын харилцаа амаргүй замыг туулж, өнөөгийн сайн хөгжилд хүрсэн бөгөөд хоёр тал үүнийг сахин хамгаалж, цаашид хөгжүүлэх хэрэгтэй байна. Хөрш орнуудын хооронд сайн харилцаа маш чухал. Хятад болон Монголд “Холын саднаас ойрын найзууд дээр” гэсэн зүйр үг бий. Хөршийн хооронд харилцаа тааруу байх юм бол хоёр тал хоюулаа хэцүү байдалд орох болно. Одоо хоёр талын харилцаа сайн, эрчимтэй хөгжиж байна. Бид нар энэ сайн хандлагийг заавал хадгалах ёстой. Хятад, Монгол хоёр улсын харилцаа найрсаг байх ёстой. Өөрөөр байх боломжгүй. Найрсаг харилцаа нь хоёр улсын ард түмний язгуур бөгөөд урт хугацааны эрх ашигт нийцэж байна. Үүнийг би онцгой тэмдэглэмээр байна.

Монгол Улстай сайн хөршийн найрсаг харилцаа явуулах Хятадын бодлого аль нэгэн цагт өөрчлөгдөж магадгүй гэж хэн нэгэн таамаглаж байгаа бол огт ор үндэслэлгүй сэжиглэл юм. Би Монголын удирдлагуудтай уулзаж Хятадын тууштай бодлогыг дахин нотолсон. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрсдөө сонгосон улс төрийн систем, хөгжлийн замыг хүндэтгэдэг. Хятад улс Монголд хохирол учруулах зүйл хийхгүй. Бид бусадтай адил өөр улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, өөр улсад төрийн эрхийг унаган өөрчлөх явдал гаргахгүй ээ. Бид хэзээ ямагт сайн хөрш, сайн найз, сайн түнш байх болно. Монголын талыг ижил төстэй зарчим, бодлогоор хоёр талын харилцааг хөгжүүлэх болно гэдэгт найдаж байна. Монголын удирдлагууд надад сайн хөршийн найрсаг бодлогыг тууштай баримтлаж, Хятадын талтай хамт хоёр талын харилцааг сахин хамгаалж, сайн хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Гуравдугаарт, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүсийн солилцоо сайн хөгжиж байна. Дэлхийн санхүүгийн хямралаас хамааралгүйгээр өнгөрсөн онд Хятад, Монголын худалдааны эргэлт 6 тэрбум 400 сая ам,доллар хүрсэн нь 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлт хурдастай болсон бөгөөд 16-17 хувьд хүрсэн нь дэлхий дахинд ховор үзэгдэл юм. Энэ нь хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаанд ховор сайхан, түүхэн их боломж байгааг илтгэн харууллаа. Бид энэ боломжийг алдахгүй юм шүү. Хэрэв алдвал дахин  олдохгүй. Хоёр тал хамтын хүчин чармайлт гаргаж, саад бэрхшээлийг даван туулж, таатай нөхцөлийг аль болохоор бүрдүүлж, худалдаа, эдийн засгийн харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг нээлттэй байдлаар хөгжүүлэх хэрэгтэй байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, сайхан ирээдүйг нь засваас хоёр ард түмний хувьд буянтай үйлс болдох буйзаа. Хөгжлийн явцад янз янзын тодорхой асуудал гарах магадгүй ч бид урагш харж, эдгээр асуудлуудыг шийдвэрлэх болно. Хэрэв бид юу ч үл хийж эсвэл асуудалд дандаа болгоомжлон хандвал сайхан боломжийг алдаж хохироход хүрнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад харилцааны сайдтай дөнгөж сая хийсэн уулзалтууд амжилттай боллоо. Үдээс хойш танай улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга бидийг хүлээн авч уулзана. Эдгээр уулзалтууд амжилттай болно гэдэгт найдаж, хүсэн хүлээж байна. Та нарт баярлалаа. Та бүхнийг Хятадад очиж үзэхийг урьж байна. Хоёр улсын харилцааг хөгжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улам их хувь нэмэр оруулах ёстой. Хятад, Монголын харилцаа хурдацтай хөгжиж байгаа бөгөөд сайхан үйл явдал дүүрэн байна. Хоёр талын харилцааны сайн тал, сайн хэрэг, сайн мэдээллийг өргөнөөр танилцуулахыг та бүхнээс хүсэж байна. Чингэвээс та бүхний хоёр талын харилцаанд оруулсан хувь нэмэр түүхэнд тэмдэглэгдэх болно. Миний бие Хятадын талын төлөөлөгчдийн өмнөөс болон хувиасаа Монголын хэвлэл мэдээллийн анд найз нарт болон та бүхнээр дамжуулан Монголын ард түмэнд элгэсэг дотно мэнчилгээ, чин сэтгэлийн талархал, аз жаргал, сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.