05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хятад саятан эр төрөлх тосгоныхондоо орон сууц бэлэглэжээ

Хятадын нэгэн саятан эр тосгоныхондоо зориулан бүхэл бүтэн орон сууцны хороолол барьж байна. Эдгээр байруудыг тэрээр өөрийн өсч төрсөн төрөлх тосгондоо босгосон байгаа юм байна. Тодруулбал тосгонд байсан нурах дөхсөн хуучин шавар тагзнуудыг буулгаж оронд нь дээд зэрэглэлийн орон сууц сүндэрлүүлж байгаа ажээ. Барилгийн ажил бараг дуусах шатандаа оржээ.

Мөн тэрээр тосгоныхондоо зориулж байр барьж байгаагаас гадна хөгшид болон ядуу хүмүүсийг өдөрт гурван удаа хооллодог буянтай нэгэн гэнэ.
Үүнийгээ тэрбээр өөрийг нь бага залуу байхад тэдгээр хүмүүсийн үзүүлсэн сайхан сэтгэлийн хариуд барьж буй талархал хэмээн үздэг байна.

20141128-029
Ирээдүйн саятан эр Ксинау хотоос холгүйхэн орших Шонкен тосгонд төрсөн юм байна. Олон жилийн турш хөдөлмөрлөж олсноо хураасаар баяжмагцаа тэрбээр тосгоныхоо оршин суугчдад талархсан сэтгэлээ илэрхийлэх нь зайлшгүй чухал хэмээн үзсэн байна. Ингээд түүнд онцгой сайхан сэтгэлээр хандаж, тусалж байсан 18 гэр бүлд нийт өртөг нь дөрвөн сая фунт стерлингийн үнэтэй харшуудыг бэлэглэхээр амласан аж. Тэрээр “Мөнгөтэй болмогцоо би юунд зарцуулахаа мэдэж байсан. Би хаанаас гаралтай, хаанаас ирсэн болохоо мартаагүй. Намайг залуу байхад тусалж дэмжиж байсан хүн бүрт өртэй, тэрийгээ төлөх болно” хэмээн ярьжээ.

20141128-030

20141128-031

20141128-032

20141128-033

20141128-034

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.