03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Хятад улс тив алгасагч пуужин туршлаа

МОСКВА. /RIA Novosti/. Хятад улс тив алгасагч "Дунфэн-41" /DF-41/ шинэ баллистик пуужин туршсан тухай “Washington Free Beacon” сонинд Пентагоны эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.

АНУ-ын тусгай албаныхны тооцоолсноор, Хятадын шинэ пуужин нь 6-10 хүртэл тооны цэнэгт хошууг 10 мянга гаруй км-ын зайд тээж чаддаг байна. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт 30 минутын дотор хүрнэ гэсэн үг юм.

Тив алгасагч шинэ баллистик пуужингийн туршилт нь Хятадын өндөр албан тушаалын  нэгэн генерал Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын нэгд очих үетэй давхацсан байна. Пуужин туршсанаас ердөө гурав хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер маргаантай арлуудын бүсэд байрлаж байгаа нисэх онгоц тээгч “Жон К.Стеннис” хөлөг онгоц дээр очсон гэдгийг “Washington Free Beacon” сонинд онцолжээ.

Пуужин харвасныг Америкийн хиймэл дагуулын ажиглалтын систем бүртгэж авсан байна. Эх сурвалж пуужинг чухам хаанаас харвасныг тодорхой дурдсангүй. 2015 оны 12 дугаар сарын 5-нд Хятадын цэргийнхэн уг пуужинг туршихдаа төмөр замын тавцанд суурилуулсан пуужин харвагч төхөөрөмжөөс харваж байжээ.

“Дэлхий дээрх хамгийн алсын тусгалтай пуужинг” хятадууд 2016 он гэхэд зэвсэглэлд хүлээж авч магадгүй гэж “Kanwa Asian Defence” сэтгүүлд өмнө нь мэдээлж байв.

Хятад улс гурав дахь үеийн шинэ баллистик пуужин бүтээж байгаа тухай мэдээлэл анх 2014 оны долдугаар сард буюу АНУ “Зэвсэгт хүчин болон аюулгүй байдлын салбарын хөгжлийн чиг хандлагын талаарх" тайлан мэдээг нийтлэх үед гарсан юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.