05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ХЯТАД ХОНКОНГИЙН ЭРХ БАРИГЧДАД БҮРЭН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Хятадын дарга Си Зиньпин Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лөн Чунь-интэй Бээжинд уулзах үеэрээ Хонконгийн эрх баригчдад бүрэн хэмжээний туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн нь сонгуулийн шинэчлэлийн төлөө жагссагчдын шаардлагыг Хятадын Засгийн газар анхааралдаа авсныг илтгэж байна.

Хятадын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг Си Зиньпиний, “Хонконгийн эрх баригчдад бүрэн хэмжээний туслалцаа үзүүлнэ” гэсэн үгийн иш татан, энэ нь оюутнуудын тэргүүлсэн эсэргүүцлийн ажиллагааны хариулт боллоо гэжээ.

Хятадын Засгийн газар нэг улс хоёр систем бодлогоо үргэлжлүүлж, хууль дүрэмд суурилсан газар нутгийн ардчилсан хөгжилд тусална гэж Си мэдэгдсэн байна.

Хонконгийн засаг захиргааны тэргүүний 2017 оны сонгуульд зөвхөн Бээжингийн нэр дэвшигчдийг оролцуулах Хятадын Засгийн газрын шийдвэрийг цуцлахыг жагсагчид шаардсан.

Хонконгийн Засгийн газар жагсагчидтай хуулийн дагуу яриа хэлцээ хийж чадна гэж Лөн Чунь-ин Си Зиньпинд хэлжээ.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.