04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Шанхайн “Disneyland” 10 мянган хүнийг ажилд авна

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын Шанхай хотод энэ оны зургадугаар сард нээгдэх “Disneyland” амралт зугаалгын цогцолборын захиргаа нийтдээ 10 мянган хүнийг ажилд авна гэж “China Daily” сонинд бичжээ.

Барилгын ажил 2011 онд эхэлсэн бөгөөд цогцолбор зургадугаар сарын 16-нд ашиглалтад орно гэж “Walt Disney” компани нэгдүгээр сард мэдээлж байв. Уг цогцолбор “Shanghai Disneyland” парк болон паркийн ойролцоо орших “Shanghai Disneyland Hotel and Toy Story Hotel” рашаан сувиллын зочид буудал, “Disneytown” худалдаа-амралт зугаалгын бүс, мөн 40 га талбай бүхий “Wishing Star Park” амралтын цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэх аж.

Одоогийн байдлаар Шанхайн “Disneyland” -ийн захиргаа 8000 хүнийг ажилд аваад байна. Ажилтнуудыг бүр 2015 оны 10 дугаар сараас ажилд авч эхэлжээ. Урьдчилсан мэдээллээр бол, “Disneyland” -д ажиллах хүсэлтэй 70 мянга орчим хүн байгаа аж. Шанхайн “Disneyland”-ийн ажилтнуудын сарын үндсэн цалин  8000 юаниас /1200 орчим доллар/ эхэлнэ гэж “China Daily” сонинд бичжээ.

Шанхайн “Disneyland”-ийн жилийн орлого 24 тэрбум юань /3.6 тэрбум доллар/ байна гэж Хятадын мэдээллийн агентлаг өмнө нь мэдээлж байв. Үүний 4 тэрбум орчим нь тасалбар борлуулсны орлого байх бол үлдсэн 20 тэрбумыг нь худалдаанаас олохоор төлөвлөжээ.

Үүний зэрэгцээгээр Шанхайн “Disneyland”-ийн тасалбар бусад салбаруудынхаас хамгийн хямд буюу 370 юань /56 доллар/ байх аж. Харин нээлтийн үеийн тасалбар 499 юань /75 доллар/ байх юм. Тасалбарыг гуравдугаар сарын 28-наас зарж эхэлсэн бөгөөд 20 минутын дотор зарагдаж дуусчээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.