05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Шинжааны хэргээр БНХАУ 8 хүнд цаазаар авах ял шийтгэв

БЭЭЖИН. /NHK/. Шинжаан Уйгурын ӨЗО-д энэ оны дөрөв болон тавдугаар сард олон хүний аминд хүрсэн хоёр халдлага болсонтой холбогдуулан БНХАУ-ын шүүх найман хүнд даваа гарагт цаазаар авах ял шийтгэжээ.

 

Дөрөвдүгээр сард Шинжааны нийслэл Өрөмч хотын галт тэрэгний буудалд дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 70 хүн гэмтэж бэртсэн юм.

Мөн тавдугаар сард Өрөмчийн задгай зах руу халдагчид хоёр машинтай дайран орж, тэсрэх төхөөрөг дэлбэлсний улмаас 39 хүн амь үрэгдэж, 94 хүн гэмтэж бэртсэн.

Шинжааны нийслэл Өрөмчийн шүүх дөрөвдүгээр сарын хэргээр хоёр хүнд, тавдугаар сарын хэргээр зургаан хүнд цаазаар авах ял шийтгэжээ.

Шүүгдэгчид “Зүүн Туркменистаны лалын хөдөлгөөн” бүлэглэл үүрэг болгосны дагуу тэсрэг төхөөрөг хийсэн гэж шүүх үзсэн байна. Гэхдээ эсэргүүцлээ илэрхийлж, ажиллагаа явуулахыг нь Хятад улсын Засгийн газар хорьж, хавчиж байгаад Шинжааны оршин суугчид дургүйцэх нь нэмэгдсээр байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.