05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Үхлээс мултарсан саятан бүх хөрөнгөө ядууст тараагаад овоохойд амьдардаг болжээ

Хөвөн даавуун үйлдвэрийн магнат, 38 настай Лю Цзинчонг Хятадын хамгийн амжилттай яваа, ашиг орлого өндөртэй бизнесмэн, олон саяын хөрөнгөтэй нэгэн байсан.

Гэтэл тэр нэг л өдөр амьдралаа орвонгоор нь өөрчлөхөөр шийдсэн аж. Түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн зүйл бол автын осол байсан юм. Найзтайгаа хамт аялж яваад осолд орсон Лю амьд гарснаа бурхны ивээл хэмээн тооцжээ.

Тэр эмнэлгээс гарсны дараа буддын гүн ухаан шимтэн судалж эхэлсэн байна. Үүнээс материаллаг баялаг нь хүний зовлонгийн шалтгаан болохыг ухаарчээ. Ингээд л мань эр амьдралаа үндсээр нь өөрчлөхөөр шийдсэн гэнэ.

“Би долоон автомашин, харш, зуслангийн байр гээд бүх хөрөнгөнөөсөө татгалзаж, миний хэрэгцээг хангаад байхаар жижигхэн овоохой худалдаж авсан. Энд би бурхны сургааль, айлтгалуудыг уншиж өдрийг өнгөрөөдөг болсон” хэмээн тэрээр яоьсан байна.
Гэхдээ тэр нийгмээс бүрмөсөн тасарч, даяанчлах хүсэлгүй байгаа тул айлуудаас нэг их холгүй аж төрдөг гэнэ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.