05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Өнгөрсөн онд Хятадын ДНБ-ий өсөлтийн хурдац 6.9 хувь байжээ

БЭЭЖИН./TASS/. Өнгөрсөн онд Хятадын Дотоод нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлтийн хурдац 6.9 хувь байсан нь 1990 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болох тухай тус улсын Статистикийн удирдах газар мэдээлжээ.

Тус газрын мэдээлснээр, 2015 оны дөрөвдүгээр улиралд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 6.8 хувь хүрч буурсан байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац аажмаар удааширч байгаа юм. 2010 онд ДНБ-ий өсөлтийн хурдац 10.4 хувь байсан бол 2011 онд 9.2 хувь, 2012 онд 7.8 хувь болж буурсан байна. 2013 онд уг үзүүлэлт 7.7 хувь болж буурсан бол 2014 онд 7.4 хувьтай байв. ДНБ-ий өсөлтийн талаарх албан ёсны урьдчилсан таамаглалаар бол 2015 онд 7 хувиар өсөх байлаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.