03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Хятадын хойд хэсэгт их хэмжээний цас орсоноос 40 хүн амиа алджээ

Хятадын төв, хойд хэсэгт их хэмжээний цасан шуурга болж олон мянган байшингууд нурж, 500,000 гаруй акр газар бүхий өвлийн тариан талбайг сүйтгэж, 40 хүн амь эрсэдсэн байна. Нас барсан хүмүүсийн 19 нь цасан шуурганы үеэр автозамын ослоос болж амиа алдсан тухай яамны вэбсайтад мэдэгдэл хийжээ.

Цас нутгийн хойд, төв хэсгүүдээр буюу Hebei, Shanxi, Shaanxi, Shandong,  Henan зэрэг газруудаар орж, эдийн засгийн хувьд нийт 4.5 тэрбум юанын гарз хохирол гарчээ. Цас орох нь зайлшгүй байсан, гэхдээ их хэмжээний цас орох тухай мэдээллийг бидэнд өгөөгүй хэмээн Хятадын мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна.

Hebei-н муж Shijiazhuang –д хамгийн их цас унаж, бүтэн 3 өдрийн турш цасны түвшин 55 см болжээ. 1955 оноос хойш анх удаа ийм их хэмжээний цас унаж байгаа аж. Нийт 7.5 сая гаруй хүн шуурганд өртсөн байна. Албаны хүмүүсийн мэдээлэлж байгаагаар нас барсан хүмүүсийн 2 нь байшин нурсанаас болж амиа алдсан гэдгийг хэлжээ. Харин Beijing-д 3 удаа хүчтэй шуурсанаас замд эвдрэл үүсэж, онгоцны нислэгүүдийг цуцлахад хүрсэн байна.

Хятадад цасны дугуй, гинж зэрэг нь бараг танигдаагүй зүйл учир иргэд гэртээ машинаа орхиод нийтийн тээврийг сонгож эхлээд байгаа гэнэ.

Өнгөрсөн жил Хятадын зүүн, өмнөд хэсгээр цас орсоноос Цагаан сарыг гэртээ өнгөрөөхөөр яарсан олон сая ажилчидыг гэртээ харьж чадахгүйд хүргэсэн юм. Энэ үеэр 80 хүн нас барж, хэдэн тэрбум долларын гарз хохирол амсаж байжээ.

http://news.yahoo.com/s/ap/20091114/ap_on_re_as/as_china_snow_storms

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.