04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Хятадад ажилгүйчүүдийн тоо 20 сая хүрэв

Хятадад ажилгүйдэл ихсэж хөдөө тосгонд 7 хүний нэг нь ажилгүй эсвэл ажил олох бололцоогүй байна. Ням гаригт ерөнхий сайд Wen Jiabao  шинэ статистик мэдээтэй холбогдуулан засгийн газраас санхүүгийн хямралыг намжаах үүднээс $585 тэрбумын төлөвлөгөөг зарлаж магадгүй талаар мэдээлсэн байна. 
Өнгөрсөн жилийн 12 сарын сүүлээр гаргасан мэдээгээр 2008 оны 3-р улиралд  дор хаяж 10 сая хүн ажлаа алдана гэсэн тооцоог гаргаж байсан юм байна.
Гэтэл тооцоолсон хэмжээнээс хэт илүү ажилгүйдэл бий болж байгаа нь аргагүй Хятадын засгийн газрын анхаарлыг татаж эхлэв.
Хятадын засгийн газар хэдэн жилийн турш нийгэмд таагүй байдал үүсгэхгүй байх үүднээс ажилгүйдэл, нийгмийн нөхцөл байдлын талаар мэдээлэл ер хийхгүй байсаар ирсэн юм.

Харин 1 сарын 6-нд Liaowang сэтгүүл, Outlook Weekly-д энэ талаар нилээд эсэргүүцэл, бухимдалыг илэрхийлсэн нийтлэлүүд гарсан юм байна. Харин одоо засгийн газар ажилгүйдэл нийгэмд эмх замбараагүй байдлыг бий болгох магадлалтай гэдгийг ойлгосон учир арга хэмжээ авахаар шийдсэн бололтой. Гэхдээ засгийн газар энэ асуудалд нилээд чухлаар хандаж байгаа учир ажилгүйдэл цаашдаа ихсэхгүй гэдэгт итгэж болох юм хэмээн хүмүүс үзэж байгаа юм байна.
Засгийн газар юуны өмнө ажилгүйдлийн талаар эсэргүүцэл гаргаад байгаа эсэргүүцэгчидийн толгойлогчидтой холбогдох ёстой хэмээн үзэж байгаа ба мөн нийгэмд эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй нөхцөл байдлаас үсээд цэргүүдийг тэвчээртэй байхыг хүссэн байна.
Коммунист намын төв хорооноос 2009 оныг санхүүгийн хувьд хамгийн хэцүү жил болж магадгүй талаар сануулж байгаагаа ба мөн засгийн газраас авч явуулах арга хэмжээний хүрээнд Бээжингээс хөдөө тосгонууд руу хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг явуулна гэдгээ мэдэгдсэн байна.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.