05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН АРГА ХЭМЖЭЭ БЭЭЖИН ХОТНОО БОЛОВ

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Бээжин хотноо болов. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар үг хэлэв.

Арга хэмжээний зочноор БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Инь хүрэлцэн ирж оролцов. Хүлээн авалтад нийт 400 гаруй зочид, Хятадын яам, газрууд, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, монгол судлаачид, Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй Монголын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Мөн арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдод Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежийн багш, сурагчид ая дууны мэндчилгээ өргөн барив нэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.