05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

БЭЭЖИНГЭЭС МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ МЭДЭЭЛЛЭЭ

БЭЭЖИНД 87 ХҮН САНАЛАА ӨГӨӨД БАЙНА

Хятад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд өнөөдөр Их хурлын сонгуулийн санал авах 07 дугаар салбар хорооны санал авах байр буюу Бээжин хот дах Монгол улсын элчин сайдын яаманд саналаа өгч байна. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нийт 207 иргэнээс 15 цагийн байдлаар 87 хүн саналаа өгөөд байна.
Хятад улсад манай улсын хамгийн олон оюутан суралцдаг гэдэг үүднээс санал өгч байгаа иргэдийн дийлэнх нь оюутнууд байна. Сонгуульд саналаа өгөхөөр өөр хотуудад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд тус хотод ирж, саналаа идэвхтэй өгч байгаа ч манай иргэд, оюутнууд сонгуульд оролцох бүртгэл хийлгээгүй боловч саналаа өгөхөөр ирэх, бүртгэлд хамрагдсан гэж байгаа боловч хугацаа хоцорсноос бүртгэл нь баталгаажаагүй гэсэн шалтгаанаар саналаа өгөх боломжгүй буцаж байгаа тохиолдол нэлээд гарч байна.

Харбин хотоос саналаа өгөхөөр ирсэн Л.Сүхбаатар гэдэг иргэн “Би өөрийн биеэр Бээжинд ирж бүртгүүлсэн боловч санал өгөх нэрсийн жагсаалтад нэр байхгүй байгаагаас саналаа өгч чадаагүйн дээр хоёр удаа наашаа явж 1200 юаны замын зардлаар шатлаа” гэж байв. Харин санал авах салбар хорооны гишүүд “Тухайн иргэн сонгуульд оролцох иргэдийг бүртгэх хуулийн хугацаанаас хоцорч бүртгүүлсэн. Бид бүртгэж төв рүү нэрийг өгсөн ч бүртгэлд нэр нь баталгаажаагүй тул санал өгөх боломжгүй” гэдэг хариулт өгч байлаа.

МУ-ын ИХ-ын сонгуулийн санал авах 7 дугаар салбар хорооны дарга Элчин сайдын зөвлөх, Консулын хэлтэсийн дарга Ц.Буянбадрахаас сонгуулийн санал авах явцын талаар тодруулга авлаа.

Сая нэг цагийн дотор саналаа өгөхөөр ирээд бүртгүүлсэн боловч нэр нь бүртгэлд байхгүй гэсэн шалтгаанаар 8 хүн санал өгөлгүй буцлаа. Үүнд тайлбар өгнө үү?
- Манай иргэд Монгол улсын иргэн л бол хуулинд заасан хугацаандаа ирж сонгуульд оролцохоо өөрийн биеэр ирж бүртгүүлэх ёстой. Гэтэл гэнэт өнөөдөр сонгууль болж байгааг санаж, ирээд “Би сонгууль өгөх эрхтэй” гэж болохгүй. Яагаад гэвэл хуулиар бүх зүйлийг зохицуулчихсан байгаа. Мөн гадаадад анх удаагаа саналаа өгч байгаа учраас гадаадад байгаа санал өгөх бүх хүмүүсийн бүртгэлийг бид заасан хугацаанд авч, төв рүү явуулсан. Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт нийт сонгуулийн насны буюу сонгууль өгөх эрх бүхий иргэдийн нэрсийн жагсаалтнаас шүүж үзээд нийт хүмүүсийн үндэсний бичиг баримтанд дугаар, регистрээр тулгалт хийж баталгаажуулаад буцааж бидэнд өгсөн нэрээр л бид санал авна. Энэ удаад сонгогчийн үнэмлэх гэж байхгүй зөвхөн бүртгүүлж, баталгаажсан нэрсийн жагсаалтаар санал өгөх учраас тэрнээс хоцорсон иргэд 6 дугаар сарын 28-нд Монгол улсад очиж саналаа өгөх бүрэн бололцоотой. Тухайн хүний сонгуулийн эрх хаагдсан тухай яриа огт байхгүй.
Саяын саналаа өгч чадаагүй оюутнууд бүгд сургууль дээрээ албан ёсоор бүртгүүлсэн гээд байна шүү дээ?
Иргэний үүргээ биелүүлээд өөрийн биеэр сонгуулийн салбар хороонд ирж бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд л саналаа өгч байгаа. Сургуулиудад бид мэдээ хүргүүлсэн. Манай зарим оюутнууд сонгуульд оролцохгүй. Хэний төлөө саналаа өгөхөө мэдэхгүй байгаа тул хэнд саналаа өгөх юм гэсэн хариу өгсөн. Бид зөвхөн ямар нэгэн нам, эвслийг дэмжиж байгаа бол зөвхөн түүнийхээ төлөө саналаа өгөх ёстой гэдгийг тайлбарлаж өгсөн. Ямар нэгэн санал гомдол байгаа бол хэн гэдэг хүнд, хэзээ ирж бүртгүүлсэнээ архивтай тулгаад иргэний нэхэмжлэл, гомдолоо гаргаад шүүхэд хандаж болно.

Ж.Ариунболд /Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ Агентлаг/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.