04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Хятад улс товчхондоо

Хятад улс товчхондоо Хүн ам 1,400000000(нэг тэр бум дөрвөн зуун сая ,бүртгэгдсэн тоогоор) Энэ нь манай хүн амтай харьцуулбал 1:498 өөрөөр хэлбэл 1монгол ойролцоогоор 498 хятадтай дүйцэхнээ.Дэлхийн хүн амын1/5-ийг эзэлдэг .Хятадын хүн ам нь зүүн урд хэсэгээр буюу дулаан уур амьсгалтай тэгш газраараа хүн ам ихтэй бөгөөд, баруун хэсгийн уулархаг газраараа хүн ам цөөтөй.Хятадын ЗГ 1970-аад оноос эхлэн хүн амын төрөлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1979 оноос хот сууринд нэг, хөдөө орон нутагт хоёроос дээшгүй хүүхэдтэй байхийг зөвшөөрч өрхийн бүртгэлдээ зөвхөн зөвшөөрөгдсөн хүүхэдээ бүртгэж, тэр хүүхэд нь л албан ёсны бүртэлтэй ! иргэн байдаг байна,гэтэл хөдөө нутагт бүртгэлд хамрагдаагүй үй олон хүн байдаг ба гадаад дотоодын дөрвөгч цагаачид,бүртгэлгүй хүмүүсийг тоолоод үзвэл хятадын хүн ам дээрх тооноос хол давах юм. 56 үндэстэн ястантай,хүн амын 90,56% нь Хан үндэстэн эзэлдэг.үлдсэн 9,44%ийг нь бусад жижиг үндэстнүүд эзэлдэг үүнд: бидний мэддэгээс монгол, орос , солонгос, тай,төвд,уйгар,манж зэрэг үндэстнүүд хүн амын тоогоор дээгүүрт ордог байна .

Газарзүйн байршил азийн зүүн хэсэгт байралдаг, зүүн хэсэг нь номхон далайгаар хүрээлэгдсэн, хийлийн урт нь 20000км, 15 улстай хил залгаа, хуурай газар нутгийн хэмжээ 9600000м2 дэлхийн газар нутгийн 1/15 эзэлдэг газар нутгийн хэмжээгээрээ Орос, Канадын дараагаар ордог. Цаг агаар хятад улс газар нутаг өргөн уудам цаг агаар нь харилцан адилгүй ,зүүн хэсгэрээ салхи бороотой бөгөөд ихэнх нутгаар өвөлдөө хуурай зундаа халуун бөгөөд бороо хур ихтэй байдаг бөгөөд хойд өмнөд зүгийн цаг агаарын зөрүү асар ихтэй жишээ нь: 1-р сард дунджаар өмнө зүгийн Хайнан+17Co ,Гуанжоу+15Co байхад, хойд зүгийн Мохэ-28Co Харбин-25Co ,зуны халуун үе болох 7-р сард Хайнан+28,5 Co ,Гуанжоу+28 Co , хойд зүгийн Мохэ+25Co Харбин+26Co байдаг байна.

Эдийн засаг 1978 оноос хятад орон улс төрийн бодлогодоо өөрчлөлт шинчлэл хийж нээлттэй улс орон болсоноор хятадын ЭЗ сүүлийн 30-н жилийн дотор хурдацтай хөгжиж өнөөдрийн энэ үсэрэнгүй хөгжилд хүрсэн.Өмнө нь газар тариалан цагаан будаа, үр тариа, хөвөн даавуу гэх мэт бүтээгдэхүүн гололдог байсан бол сүүлийн жилүүдэд машин тоног төхөөрөмж , цахилгаан барааны үйлдвэрлэл эрчимтэй хөгжисөн.Одоо Хятад улсын гадаад валютын нөөц нь 19,000000000000(19триллион)ам.долларт хүрээд байгаа бөгөөд (манай улсын гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар)хятад улс! ын ДНБ-ны өсөлт нь жилд 10 орчим хувиар хурдацтай өсөж 2008 оны байдлаар 3170 ам.долларт хүрсэн байна. Аж үйлдвэр:1949 онд БНХАУ болон тунаглаж,энэ үеэс эхлэн аж үйлдвэр эрчимтэй хөгжин орчин шинэ шатанд орсон(Хятад , Монгол, Вьетнам, гэх азийн орнууд тухайн үеийн ЗХУ-н ачаар гол гол үйлдвэрүүдээ барьж байгуулж байсан). товчхондоо 1958-1979оны хооронд Хятад улс ЭЗ, Аж үйлдвэр газар тариалан бүх талаараа уруудаж зарим нэг эх сурвалжуудад Маозидун бүхнийг эрчмтэй бүтээх гэж (зам гүүр барилгажилт зэрэг нь хэмжээний хөрөнгө шаардаж байсан )улсын эдийн засгийг хүнд байдалд оруулсан гэдэг.ингээд 1978 оноос буюу Дин шао пин reform and opening-up (reform and opening to the outside wo! rld) хийснээр жинхэхэ хөгжлийнхөө замд орсоон. Газар тариалан:Хятад бол газар тариалангийн орон бөгөөд бүхий л ургамал эм тариа хүнсний ногоог тариж ургуулж чаддаг ард түмэн юм.

Хятадын засгийн газар ,газар тариалан түүний ургацыг маш чухал анхаардаг бөгөөд түүний хэрээр хөрөнгө оруулалт сайн хийдэг байна.Жишээ болгоод сонирхуулхад 60 оны өлсгөлөнгийн дараа тариачидын сэтгэхгүйг өөрчилж ахиж хэзээч өлсөхгүйн тулд зөвхөн бид өөрсдөө л хийж бүтээж шаргуу хөдөлмөрлөх ёстой гэдгийг ард түмний тархинд гүн суулгаж өгсөн бөгөөд энэ үед хүмүүс ургацаа хэрхэн жирийн хэмжээнээс илүү том! болгох талаар бодож идвэхтэй бордож шаргуу хөдөлмөрлөж эхлэв . Аялал зуучлал:Хятадын хөгжилийн бас нэг тулгуур бол аялал зуучлал өргөн уудам нутаг,өвөрмөц содон байгаль,өөр хэл яриа ёс заншилтай үндэстэн ястнууд зэрэг нь бүхий сонин содонг Хятадаас харж болно.Ингээд таньд хэрэгтэй гэсэн үүднээс доорх газруудыг танилцуулж байна(энэ суртачилгаа биш шүү Хайнан арал: хэрэв та халуун орон далдуу мод, далайн цэнгэг ус цагаан элсэнд дээр хэвтээд бие шархыг хүсвэл энэ газрыг зориорой энд өвлийн хүйтэн үе нь +17,18С байхад зуны халуун өдрүүд нь +28- 30C байх юмаа. Энд өдөр бүр янз бүрийн шоу үзүүлбэрүүд зохиогддог эндээс та хятадын олон өөр үндэстний үзүүлбэр зан заншилтай танилцах боломжтой мөн Тайладын Lady mens show-г үзэх боломжтой Монголоос Хайнанруу явах маршрут: Онгоцоор УБ-Бээжин Бээжин-Хайнан өдөртөөл тэр сайхан арал дээр зочилж болохнээ.Вагоноор бол мөн л УБ-Бээжин (1хоног) Бээжин-Хайнан (2хоно! г) байна . хэрэв та хядад , англи хэл мэддэгүй бол интэрнэтээр аялалын багт нь бүртгүүлээд л болоо. Хонгконгын Диснэй ланд: үлгэрийн орон Диснэй ландыг нэг их хол явж виз энэ тэр хөцөлдөхгүйгээр үзэх аялах боломжтой бөгөөд, энд 8-аас авхуулаад 80н настууд ирж тоглож зугаалаж , үлгэрийн баатруудтай уулзаж зургаа даруулан цагийг зугаатай өнгрүүлж чадна шүү. Төвд: химлайн нурууны цэнгэг агаар, буддын шашны сүм хуврага, төвд үндэстний жинхэнэ аж байдлыг харъя гэвэл Tөвдийг( Xizhang буюу Tibet) зориорой. Юэнан :Юэнан бол Вьетнам,Лаустай хил залгаа хятадын зүүн өмнө зүгийн хамгийн үзэгслэнт газар бөгөөд энд хятадын 56н үндстэний 52 үндэстнээс бүрдсэн 41,440,000 оршин суугчидтай олон үндэстний нутаг болсон газар сонирхуулж хэлхэд энд 28000 монгол үндэстэн байдаг юм байна. Энэ газар таны үзэх ёстой газруудын нэг шүү. За тэгээд өндөр хөгжилтөй хотууд болох Бээжин Шанхай,Гуанжоу,Шэньзэнь гээд тоочоод байвал зөндөө.аялахаар төлвөлж байгаа бол доорх сайтуудаар ороод хараарай. www.absolutechinatours.com(english) ,www.easychinatravel.com www.tour138.com (chinese)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.