04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

ӨМӨЗО-НЫ ДЭД ТЭРГҮҮЛЭГЧ ПАН И-ЯН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСООР АЙЛЧИЛЖ БАЙНА

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Пан И-Ян 2012 оны 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэрийн урилгаар Монгол Улсад албан ёсоор айлчилж байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Пан И-Ян нар албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Л.Болд, Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр нартай уулзалт хийж, Шадар сайд Д.Тэрбишдагвад бараалхав.

Эдгээр уулзалт, хэлэлцээрээр Оюутолгой төслийг БНХАУ-аас импортоор авах цахилгаан эрчим хүчээр түр хангах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний хилийн худалдааг олон улсын худалдааны хэм хэмжээнд нийцүүлэн журамлах талаар санал солилцов.

Мөн хилийн боомтын бүтээн байгуулалт, Замын-Үүдийн Чөлөөт бүсэд хятадын талаас хөрөнгө оруулах явцыг дэмжих ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллах, Замын Үүд-Эрээн хотын хооронд хятадын талын тусламжаар 1.1 км урт авто зам барихаар тохиров.

Цаашид Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг жил бүр зохион байгуулж хоёр талын худалдаа, эдийн засаг болон харилцааны бусад салбарын хамтын ажиллагааны асуудлаар хэлцэж байхаар тохиров гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.