05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ДАЙ БИНГУОТАЙ УУЛЗАВ

                Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуотай 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр уулзав. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдыг хариуцлагатай, өндөр албанд томилогдсонтой нь холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи баяр хүргэж, амжилт хүсснийг Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо уламжлав.

 

 

Л.Болд БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотлоод,  Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө БНХАУ-ын Төрийн Зөвлөл, ГХЯ-тай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дай Бингуо хятадын тал Хятад, Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглээд хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, хөрш орнуудын харилцааны жишиг болгохыг хүсч байдгийг илэрхийлэв.

Уулзалтын үеэр  бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлуудаар мөн санал солилцов.

 

Wang Lei

Ambassador Assistant

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.