05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хятадын радио телевизийн орлого огцом өсчээ

Энэ онд Хятадын радио, телевиз, киноны нийт орлого 300 тэрбум юанийг давах төлөвтэй байна.
Өнгөрсөн сард Бээжинд хэвлэгдсэн Хятадын радио телевизийн хөгжлийн тайланд ийнхүү дурджээ. Тус тайланд тэмдэглэснээр 2011 онд Хятад улс дээрх салбараас 280 гаруй тэрбум юанийн орлого олж байжээ. Өнөөдрийн байдлаар тус орлого өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 17,72 хувийн өсөлттэй байгаа юм. Дээрх салбарын орлого сүүлийн есөн жилийн турш тогтмол өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрөгч онд Хятадын кабелийн радио телевиз ашиглагчид анх удаа 200 сая өрхөд хүрсэн билээ. 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.