03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Сэтгvvлч Лv Чан Ин: “Монголчууд Хятадад тийм ч таатай ханддаггvй”

Эдийн засгийн єсєлт хурдацтай байгаа ч ард тvмний ойлголцол тааруу байсаар байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн хєл хєдєлгєєнтэй газар болох Энхтайваны єргєн чєлєєгєєр алхаж байхдаа Орос vсгээс бvтсэн шинэ монгол vсгээр энд тэндгvй бичсэн эрээн мяраан хаягууд, гудамжны буланд байх Хятад загварын хуучин барилга зэрэг нь Хятад Орос хоёр том гvрний хооронд орших энэ улсыг бэлхэнээ тодорхойлоод єгєх шиг санагдлаа.

Мєнхvv энэ бол Монгол улсын гадаад харилцааны олон талт бодлогын бас нэгэн илрэл болж буй мэт. Монгол улс 1.5 сая хавтгай дєрвєлжин километр газар нутагтай. Энэ нь хэмжээгээрээ Оросын газар нутгийн 1/10 д хvрэхгvй. Хvн ам нь 2.7 сая. Энэ нь Хятадын хvн амын 0.2 хон хувьтай тэнцэнэ гэсэн vг. Газар нутгийн онцгой байршлаар хоёр том гvрний завсар хавчигдсан энэ улс хєрш орнуудаасаа сэрэмжилж болгоомжлох нь гарцаагvй юм. Ялангуяа Хятад улсаас, хэдийгээр хоёр орны эдийн засгийн харилцаа улам бvр єргєжин тэлж, хятад хvмvvс монголд байх гадаад иргэдийн дийлэнх хувийг эзэлж байгаа гэх боловч хоёр орны ард тvмний харилцаа, ойлголцол эдийн засгийн хєгжлийн хурдыг гvйцэх нь битгий хэл дєхєж очихгvй байна.

Тиймдээ ч хятадаас сэрэмжлэх, хятад хvнийг сэрдэх vзэл монголын хаанаас ч vнэртэж болохоор. Энэ нь хэдийгээр тvvхийн шалтгаантай гэх боловч, монголд ажиллаж амьдрах хятад хvмvvсийн гаргаж байгаа зохисгvй авиртай илvvтэй холбоотой юм. Мєн энд улс тєрийн хийгээд олон улсын орчин нєхцєл байдал зэргийн нєлєєлєл ч мэдээж бий. Зарим монгол хvн хятадын тєрийн далбаан дээр 5 таван хошууг ийнхvv тайлбарлах юм. \"Нэг том таван хошуу нь Хятад улсыг тєлєєлєх ба, vлдсэн дєрєв нь Хонг Гонг, Макао, Тайвань болон Монголыг тєлєєлж байгаа гэнэ. Хятад Тайванийг хэзээ нэг єдєр буцааж авна. Харин тvvний дараа хараагаа Монголруу чиглvvлэнэ\" гэсэн тэдний энэ тайлбараас Монголчууд Хятадад хандах хандлага тийм ч сайнгvй гэдгийг мэдэж болохоор байна. Хятад Монголын худалдааны эргэлт сvvлийн 18 жилд 82 дахин єссєн. Шєнє дунд, Бээжингээс Улаанбаатар орох Олон улсын суудлын галт тэрэг Эрээн хотоос хєдєллєє. 10 хэдэн минутын дараа Монголын Замын-Vvд боомт хотод ирлээ.

Эрээн хот бол Хятад Монголын хил дээрх байнгын ажиллагаатай хамгийн том боомт бєгєєд автозам, тємєр замтай цорын ганц боомт хот юм. Их говийн дундах Хятад Монголын хилээр Улаанбаатар руу явах галт тэрэг болон машинууд зэрэгцэлдэн умарыг чиглэн хєдєлнє. Монголын ємнє хойд тэнхлэг дагуух энэ тємєр зам бол тус улсдаа цорын ганц. Галт тэргэнд нааш цааш худалдаа хийх наймаачид ихэвчлэн суух бєгєєд єдєр тутмын єргєн хэрэглээний бараа, гурил будаа, барилгын материал зэрэг ачаа барааг тээвэрлэх юм. Монголын хилээр орохдоо галт тэрэг дугуйгаа заавал монголын тємєр замд тохирсон єргєн дугуйгаар солино. Монголоос Хятадруу ирэх галт тэрэг эрдэс баялаг, мал аж ахуйн тvvхий эд, бараа бvтээгдэхvvн зэрэг монголын бараа тээвэрлэдэг. Шєнийн Замын-Vvд боомтыг ажихад, Хятадын хойд нутгийн жирийн л жижиг зогсоол мэт ажээ. \"Галт тэрэгний зогсоол бол Замын-Vvдийн хамгийн сайхан барилгатай газар. Єнгєрсєн зууны 80 аад онд, Замын-Vvд манай Эрээн хотоос илvv хєгжилтэй байсан. Гэвч одоо Эрээнээс хєгжлєєрєє бараг 40, 50 жилээр хоцорч яваа юм шиг болсон\" гэж Эрээн хотын нэгэн оршин суугч надад хэлсэн юм. Хэдийгээр Монгол улс гадаад шинэтгэлийн нээлттэй бодолго явуулаад 20 жил єнгєрч байгаа ч эндэхийн дэд бvтцийн хєгжил Хятадтай харьцуулахааргvй хоцорж яваа юм. Тэр битгий хэл нийслэл Улаанбаатар хотын єнєєгийн єнгє тєрх эгээ л єнгєрсєн зууны 80,90 -ээд оны vеийн Хятадын хойд нутгийн хот шиг байх юм. Нийтлэлийн эх сурвалж. Хятадын Глобал Таймс сонин 2009 оны 10 дугаар сарын 27 7 дугаар тал Сэтгvvлч Лv Чан Ин \"Монголчууд єдєр тутмын єргєн хэрэглээний бараа, ємсєж зvvх гутал хувцас, барилгын материал гээд хэрэглээнийхээ 80 хувийг Эрээн боомтоор дамжуулан Хятадаас импортлодог\" гэж Эрээн хотын худалдааны газрын орлогч дарга Лю Жи Мин Глобал Таймсын сэтгvvлчдэд хэлсэн юм. 2008 онд, Хятад улс 10 дахь жилдээ Монголын хамгийн том худалдааны тvнш орон болсон юм. 1990 онд, Хятад Монголын худалдааны эргэлтийн хэмжээ 33.6 сая доллор байсан бол 2008 онд энэ тоо 82 дахин єсч, 2.8 миллярд доллорт хvрсэн юм.

Єнєєдєр Монгол улс экспортын нийт бараа бvтээгдэхvvнийхээ 60 -аас илvv хувийг Хятад руу гаргаж байна. Монголын импортын нийт бараа бvтээгдэхvvний 1/3 хувийг хятадын бараа бvтээгдэхvvн эзэлж байна. Хєрєнгє оруулалтын салбарт ч хятадын хєрєнгє оруулагчид дээгvvрт тооцогдож байгаа юм. 2008 онд давхардсан тоогоор 800 000 монгол иргэн бизнес хурал зєвєлгєєн, аялал жуучлал, амралт зугаалга, сургууль, эмчилгээнд хамрагдах зэрэг зорилгоор хятадад айлчилсан мэдээ байна. Одоогоор хятадын их дээд сургуулиудад 2300 монгол оюутан суралцаж байна. Хятад монголын эдийн засгийн харилцаа єргєжин хєгжиж байгааг дагаад монгол улсад хятад хэл сурах сезон эхлээд байгаа бєгєєд, Улаанбаатар хотод 40 гаруй бага дунд сургууь хятад хэлний тусгай анги нээж, бvр амралтын єдрvvдэд ч хятад хэлний сургалтууд явуулж байна. Єнєєдєр Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн дийлэнх нь хятад иргэд хэдий ч монгол хvмvvс хятад хvмvvст тийм ч таатай хандахгvй байгаа нь нууц биш. Сэтгvvлч намайг Улаанбаатарт хєл тавиад удаагvй байхад тэндхийн цагаач иргэн: “гадуур явж байхад чинь хvмvvс чамайг харааж загнавал юу ч сонсоогvй мэт єнгєрєєрэй. Болж єгвєл хятадаар битгий яриарай. Ядаж л гудамжны архичид зvгээр явуулахгvй шvv” гэж аминчлан захисан юм. Монголд байх 7 хоногийн хугацаанд энэ айдастай аюултай мэдрэмж надаас огт салаагvй. Vнэндээ хятад хvн гудамжинд зvгээр явж байгаад монголчуудад ямар ч шалтгаангvй дээрэлхvvлж, доромжлуулах нь хэвийн vзэгдэл ажээ. Тиймдээ ч энд хятад иргэдтэй холбоотой хэргvvд жил бvр хэдэн арваараа гардаг гэнэ. Америкийн Таймс сэтгvvл 2009 оны 7 дугаар сарын дугаартаа Монголын “Шинэ Нацистууд” Хятад иргэдийг дарамталж байгаа тухай тусгай нийтлэл хэвлvvлж байсан. Зарим монгол хvн Хятад хvмvvсийг дайсан мэт vздэг нь монголд бол тийм ч шинэ сонин зvйл биш ээ. Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Олон улсын судлалын хvрээлэнгийн орлогч дарга Шvрхvv энэ тухай хэлэхдээ: “Єнгєрсєн 200 жилийн турш, Монголчууд Манж Чин улсыг эзлэн тvрэмгийлэгч хэмээн vзсээр ирсэн учир Хятадад єстэй ханддаг нь vvнтэй холбоотой.” гэлээ.

Улаанбаатарын гудамжнаас “Хятад”-ын ул мєрийг хайх нь Улаанбаатар хот бол гурван талаараа уулсаар хvрээлэгдсэн, vзэсгэлэнт Туул голоор урд энгэрээ чимсэн хот. Монголын нийт 2.7 сая хvн амын 1 сая гаруй нь энд сууршин амьдардаг. Улаанбаатарын гудамжаар салхилж явахдаа энэ хотоос Зєвлєлт Оросын хэв маяг єнгє тєрх бага багаар сарнин холдож байгааг анзаарсан юм. Гудамжны энд тэнд єлгєєтэй байх хаяг самбар дээрх орос vсэг дээр сууриласан шинэ монгол бичиг болон хуучны орос загварын барилгаас єєр Зєвлєлт Оросын ул мєр гэхээр зvйл олж харсангvй. Харин нарийн сайн ажиглах юм бол энэ хотоос Хятадын гэхээр ул мєрийг олж болох юм. “Энхтайваны гvvр” Улаанбаатар хотын цорын ганц босоо шугаман гvvр. Vvнийг 1950 аад оны vед хятадын тусламжаар барьж байгуулсан юм. Мєн “Улсын Их Дэлгvvр”-ийн барилгыг ч Бээжин хотын Ван Фv Жин худалдааны гудамжны их дэлгvvрийн барилгын загварыг хуулбарлан байгуулсан. “Богд Хааны Ордон Музей” ордны хаалганаас авхуулаад доторх барилгууд нь бvгд хятад загварынх, бас хаалганы нvvрэн дээр хятадын уламжлалт зоос болон бумбаны зураг сийлээстэй байдаг. “Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, Социолизмыг бvтээн байгуулж байсан улсуудын хувьд, хоёр орны харилцаа аажмаар сайжирч, хятадын тусламж ч монгол улсад их хэмжээгээр орж ирж байсан. Тэр vеийн байдлыг бид “Монгол улс тухайн vедээ Зєвлєлт Орос, Хятад гэсэн хоёр ахтай байжээ ” гэж зvйрлэн ярьцгаадаг. Гэвч 1960 аад оны vед Зєвлєлт Орос болон Хятадын харилцаа муудаж, улмаар Монгол улс Зєвлєлттэй харилцаагаа зузаатгаснаар, Хятад дахь харилцаагаа муутгасан. Vvнийг дагаад хоёр орны ард тvмний харилцаа ч царцаж эхэлсэн юм.” Монгол дахь Хятадын цагаач иргэдийн холбооны дарга Бай Шуан Жань энэ тvvхэн цаг vеийг биеэрээ мэдэрсэн хvн юм. 1959 онд наймхан сартай байхдаа эцэг эхийн хамт Монголд цагаачлан ирж байсан Бай Шуан Жань хэдийнээ 50 жилийг энэ газар нутагт элээжээ. “Тэр vед монгол сургуулиуд хятад хvvхдийг авдаггvй байснаас бид багадаа зєвхєн цагаачдын сургуульд сурдаг байлаа. Гэтэл тухайн vеийн монголын засгийн газар хятад цагаачдын сургууль тєгсєгчдєд бvрэн дунд боловсролын гэрчилгээ олгодоггvй байсан.

Ингээд их сургуульд орох ямар ч боломжгvй бид барилгын талбай дээр хар ажилчин болж, амьдрал ахуйгаа залгуулдаг байлаа. Хэдийгээр тэр vеийн монголд хятад цагаачдын амьдрал хvнд хэцvv байсан ч хятадтай харьцуулахад идэж уух, ємсєж зvvх дутдаггvй байсан. Бид бас элсэн чихэр, гурил будаа худалдан авч хятадад дахь хамаатан садан руугаа явуулж болдог байсан. Тиймээс байдал хvнд байсан ч олон хятад иргэн монголд ирж суурьших болсон юм. Монголд хятад иргэд хамгийн олондоо 10000 хvн байсан. Дараа нь 1983 онд Хятад иргэдийг хєєж, заримыг хєдєє сумд руу, заримыг хятад руу албадан буцаасан. Ингээд 1 жилийн дараа гэхэд ердєє 1700 хятад иргэд vлдсэн байсан. ” гэж Бай Шуан Жань сэтгvvлчид ярьсан юм. 1950 аад оны vеэр МУ-ын Засгийн газрын хvсэлтээр БНХАУ-аас техникийн ажиллах хvчин илгээж байжээ. 1990 оноос эхлэн монголыг чиглэх хятад иргэдийн цуваа дахин эхэлсэн ажээ. Монголд амьдардаг нэгэн хятад иргэн сэтгvvлчид ярихдаа: “Тэр vед Эрээнээс Улаанбаатар руу явах суудлын галт тэрэгний билет хамгийн хямддаа л 200-300 юань байсан. Бидний зарим нь 500 юань євєртєлж гараад Улаанбаатар орж нэг тойрчихоод ирдэг байлаа. ” гэж дурссан юм. Хятад наймаачид vнэ хямдтай зvйл зvлийн эрээн мяраан бараа таваарыг Монгол руу гаргаж, тухайн vеийн зах хоршоодод амь нэмж байсан. Гэсэн хэдий ч чанар муутай хуурамч бараа их байсан гэдэг. “Зах зээлд шилжсний дараа олон хятад наймаачид хямд vнэтэй чанаргvй жижиг бараа зарж баяжиж байсан“ гэж хятад монголын хооронд олон жил наймаа хийсэн хятад иргэн ярилаа. Одоо хятадын том хотуудтай харьцуулбал монголын хvн амын дундаж орлого тийм их биш, амьдралын єртєг ч єндєр биш. Єргєн хэрэглээний хvсний бvтээгдэхvvнээс жимс, ногоо хамгийн vнэтэй бєгєєд импортын алим хил нь 6,7 юань орчим vнэтэй. Харин хонь vхрийн мах маш хямд, 100-200 юаньд нэг бvтэн хонины мах авч болно. “Монголд уурхайчдын сарын цалин 1000 юань орчим байдаг” гэж Монголд уул уурхайн vйл ажиллагаа эрхэлдэг нэгэн хятад бизнесмэн надад ярьсан бєгєєд энэ нь монголд цалингийн дундаж хэмжээ бололтой. Улаанбаатарт орлого багатай, амьдрал тааруу хvмvvс хотын захын дvvрэгт байх гэрийн хороололд амьдардаг. Тэд банзаар хашаа барьж, хашааныхаа аль нэг буланд гэрээ барин суудаг.

Амьдралын тvвшин дундаж гайгvй хэсэг нь хотын тєвєєр орон сууцанд амьдардаг. Хятадын монгол дахь хєрєнгє оруулагчдын “Хятадын бизнес худалдааны нийгэмлэг”-ийн барилга, барилгын материалын салбарын дарга Чэнь Жиэн Хуа сэтгvvлчид ярихдаа: “Улаанбаатарын газар сайгvй барилгажилт явагдаж байна. Барилгын салбарт ажиллаж байгаа дийлэнх хєрєнгє оруулагчид Хятадын бизнес эрхлэгчид юм. Мєн барилгын ажилчдын дийлэнх нь хятадаас оруулж ирсэн ажиллах хvчнvvд. Зєвхєн єнгєрсєн жилийн байдлаар гэхэд 30000 хятад ажилчид монголд барилга барихаар орж ирсэн байна. Гэхдээ монголын гадаадын ажиллах хvчинд тавих хязгаарлалт болон холбогдох хууль дvрэм маш хатуу чанга байдаг учир нэг хэсэг хятад ажилчид “Хар”-аар ажилладаг юм. ” гэлээ. Монгол улс эдийн засгийн аюулгvй байдалдаа санаа зовниж байна. Єнєєдєр хятадын бизнесменvvд монголд жижиг ахуйн бараа таваарын наймаас эхлээд барилга, уул уурхайн салбарт хvчээ сорьж байна. Хятадын бизнесменvvдийн vйл ажиллагаа газар авч, монгол дахь худалдааны харилцаа сайжрах тусам монголчуудын зовнил, сэрэмж улам бvр нэмэгдэн байна. Монголчууд єєрийн удам судар, цус генийн цэвэр байдлаа маш их анхаарч дээдэлдэг хvмvvс. Тиймээс монгол эмэгтэйчvvдийг харийн хvнтэй гэр бvл болоход маш их дургvйлхэхдэг. Гэтэл хятад залуучууд монголд очоод монгол эмэгтэйчvvдтэй хайр сэтгэлтэй болох, бvр гэр бvл болох нь цєєнгvй. Мэдээж зарим нь биеэ vнэлэгчтэй орооцолдох, эсвэл охидуудыг ивээн тэтгэх гэх мэтийн ёс бус vйлдэл ч зарим нь хийж байгаа байх. “Нэг монгол охин хятад залуутай хамт амьдарч байгаад тvvнээсээ болоод vсээ хусуулсан гэнэ лээ” гэж нэг монгол хvн надад хэлсэн юм. Vнэндээ монголчуудын энэ хандлагыг ойлгох тийм хэцvv биш. 2.7 сая хvн амтай энэ улсын хувьд гадаадын цагаачид ихээр орж ирэх эсвэл олон монгол иргэн гадаад хvнтэй гэр бvл болох нь vндэсний аюулгvй байдал хийгээд цусны цэвэр байдалд сєрєг нєлєєлєх нь тодорхой. Намайг сурвалжлага хийгээд явж байхад нэгэн эмэгтэй надаас: “Танай хятад хvмvvсийн олонх нь монголыг хятадын нэг хэсэг гэж vзсэн хэвээрээ юv? ” гэж асуусан юм. Энэ тухай Д.Шvрхvv хэлэхдээ, “Монгол хятадын улс тєрийн харилцаа яаж ч сайжирсан монголын ард тvмний энэ сэрдэлт, зовнил тийм амархан арилахгvй” гэлээ. Зах зээлийн эдийн засгийн хєгжил, хятад монголын худалдааны харилцаа єдрєєс єдєрт сайжирч байгаа нь монголчуудын энэ зовнилыг эдийн засгийн аюулгvй байдал руугаа хандуулахад хvргэж байна. “Социолизмын он жилvvдэд Зєвлєлт Орос манай байгалийн баялагаас их цєлмєсєн. Чухамдаа одоо бол бvр олон орон манай улсад ашигт малтмалын хайгуул, ашиглалт хийж байна. Монголчууд энэ байдалд яаж хандах ёстой вэ? Мэдээж юуны тvрvvнд ємнєх туршлагаасаа сургамж авч нэг талт биш олон талт хамтын ажиллагаа єрнvvлэх ёстой. ” гэж Д.Шvрхvv хэлсэн юм.

Бvх талын харилцаа хамтын ажиллагаагаа зєвхєн хоёр хєршєєрєє хязгаарлахгvйн тулд монгол сvvлийн жилvvдэд “Гуравдагч хєрш” гэсэн vзэл гаргах болж, энэ vзлийн дор газар зvйн хил хязгаарыг давж, Америкийг “Гуравдагч хєрш”-єєр зарлаж, Япон, Солонгос, Канад болон Европын орнуудтай идэвхитэй нягт хамтран ажиллах болсон. Тvvнээс гадна Монголын газарзvйн онцгой байршил нь ч олон улсын анхаарлыг эрхгvй татах болсон юм. Сvvлийн хэдэн жил Америк, Орос, Катар, Солонгос зэрэг олон улс орон Монголд цэргийн хамтарсан хээрийн сургалт зохион байгуулах болж, дэлхийн улсууд болон олон улсын байгууллагууд монголд эдийн засгийн тусламж дэмжлэг илvv ихээр vзvvлэх болсон. Хэдийгээр Монгол улс Америкийг “Гуравдагч хєрш”-єє хэмээн зарласан боловч ардын амьдрал дунд Америкийн гэхээр зvйл бараг байхгvй. Харин Япон, Солонгосын нєлєє Монголд илvv мэдэгдэхvйц мэтээ. Ажил эхлэх тарах оргил цагуудад Улаанбаатарын замуудаар тvгжилдэх машинууд цєм л Япон юмуу Солонгосынх. Ер нь Япон бол Монголын хамгийн том хандивлагч улс юм. Монголын ноос ноолууран бvтээгдэхvvний алдарт “Говь” vйлдвэрийг тэртээх 1970 аад оны vед Японы буцалтгvй тусламжаар барьсан тvvхтэй. Єдгєє Япон улс Монгол улсад жил бvр буцалтгvй тусламж олгоод зогсохгvй, байгаль орчны олон арван тєсєл хэрэгжvvлж байгаа юм. Япончууд гурил, будаа, єдєр тутмын хэрэглээний бараа зэрэг маш хvмvvнлэг тусламжийн бараа Монголд нийлvvлэх юм. Бас болоогvй, тусламжийн бараа болгоны дээр Япон Монголын найрамдал гэсэн шошготой. Монголын алдарт Сумоч Асашёрv Японд маш нэр хvндтэй нэгэн тул Японы Сумо монголд нэгэнтээ маш олон хvний талархлыг хvлээсэн спорт болж чаджээ. Тvvнээс гадна олон арван мянган монгол залуу Солонгост ажилладаг бєгєєд жилд тэдний эх орон элгэн саданруугаа гуйвуулдаг мєнгєн дvн хэдийнээ хэдэн зуун сая доллороор хэмжигддэг юм. Тиймээс Монголчууд Солонгос улсад элэгтэй. Монголын ардын хувьсгалын дурсгалын цогцолбороос холгvйхэн том хэмжээтэй алтан бурхан сvндэрлэх бєгєєд тvvнийг мєн Солонгосууд барьж єгсєн ажээ. Монголын уул уурхай, орд газрын ашиглалт дээр Хятад улс Баруунаас хоцорч байна. Хэдийгээр Монгол улс гадаад харилцааны олон талт бодлого хэрэгжvvлж байна гэх боловч эдийн засгийн жинхэнэ бодит хєгжлийг олохын тулд Хятадтай хамтрах ёстой гэдгийг Монголчууд сайн мэднэ.

Газар зvйн байршлаас шалтгаалан Монгол улс уул уурхайн эрдэс баялагаа нэг бол Орос руу эс бєгєєс Хятад руу л гаргах хоёр замтай. Орос єєрєє байгалийн эрдэс баялаг ихтэй, тvvнийгээ гадаадад гаргах гарц ч олонтой учир Монголын байгалийн баялагийг ашиглах хэрэгцээ тийм их биш. Тиймээс Монголд ямар улсын ямар компани vйл ажиллагаа явуулж, олборлолт хийлээ ч эцсийн хэрэглэгч нь яахын аргагvй Хятад болж таарч байгаа юм. Монголын уул уурхайн олборлолт ашиглалтын салбарт vйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниуд тоогоор олон байгаа ч Орос, Канад, Австралийн компаниуд шиг нєлєє бvхий байж чадахгvй байна. “Монголд химийн ховор элемент болох Ураны баялагийн нєєц асар их. Одоогоор Ураны олборлолт, ашиглалтын лиценз Оросын компаниудын гарт байна. Хятад Монголын хилийн зурвасаас 80 километрт орших алт зэсийн орд Оюутолгой єдгєє ашиглагдаагvй байгаа дэлхийн цєєн том ордуудын нэгд тооцогдож байна. Энэ жилийн 10 дугаар сарын 6-нд Монголын засгийн газар Канадын Айвенхоу Майнз болон Австралийн Рио Тинто компаниудтай тохиролцоонд хvрч, олборлолтын гэрээнд албан ёсоор гарын vсэг зурлаа. ” гэж монголд уул уурхайн чиглэлийн vйл ажиллагаа явуулдаг нэгэн хятад бизнесмен хэлээд тэрээр мєн цааш нь: “Монголын уул уурхайн салбар дєнгєж хєгжиж эхэлж байна. Бид оройтойгvй байгаа ч, бас олборлож байгаа маань бага байна. Азийн хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтээр жишээ авахад, энэ орд цагтаа Монголын эдийн засгийн 1/3 –ийг дангаар vvрч явсан. Тvvний нийт зэсийн хvдэрийн 90-ээс илvv хувь нь Хятад руу экспортлогдсон тоо байдаг. Хэдий ийм ч єнєєдрийг хvртэл нэг ч Хятад компани монголын талтай томоохон ордуудын ашиглалт дээр хамтын гэрээг хийгээгvй л байна. ” гэж ярьсан юм. Д.Шvрхvv хэлэхдээ, “Гадаадын компаниудын vйл ажиллагаа монголд нийгмийн олон сєрєг асуудлуудыг бий болгож байгаа. Тухайлбал, зарим компани орд ашиглах лиценз хуурамчаар vйлдэх, олборлолт хийсэн газраа байгалийн нєхєн сэргээлт хийлгvй, байгаль орчин сvйтгэх гэх мэт. Монголын уул уурхайн салбарын тухайд гэвэл дєнгєж л хєлд орох гээд мєлхєж буй хvvхэд мэт нялх байна. ” “Монголд дэвшилтэт технологи, шилдэг менежмент хэрэгтэй. Гэвч энэ тал дээр Хятад уул уурхайн компаниуд Барууныг гvйцэх болоогvй байна.”

Орчуулсан: Энхтайваны Эрдэнэсувд

Greentara Blog 2009 оны 11-р сарын 05 Шанхай хот.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.