06 сарын 25, Мягмар
°C
USD 3,380.78
USD 3,380.78
EUR 3,621.83
JPY 21.17
GBP 4,278.55
RUB 38.86
CNY 465.55
KRW 2.44

Хонконгийн жагсагчид Ерөнхий сайдтай хэлэлцээ хийлгэхийг шаардлаа

 Хонконгийн ардчиллыг дэмжигч нар Хятадын Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Оюутнууд Хонконгийн гурван төв замыг хааснаас хойш нэг сарын дараа буюу өчигдөр шаардах бичиг илгээсэн байна.

Оюутнууд захидалдаа, 2017 онд Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг сонгохдоо зөвхөн Бээжингийн нэр дэвшигчдийг оролцуулах шийдвэрээсээ татгалзахыг төв засгийн газраас шаардахыг Хонконгийн эрх баригчдаас хүссэн байна. Мөн тэд сонгуульд хэн ч нэр дэвшихийг зөвшөөрөх системийн талаар хэлэлцэхийг хүсжээ.

Тэдний шаардлагыг хүлээн авахгүй бол оюутнууд Хятадын дарга Си Зиньпинд уг хүсэлтийг уламжилж өгөхийг Ерөнхий сайд Ли Көцянаас хүснэ гэжээ.

Өчигдөр оюутнууд Засгийн газрын эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж борооны шүхрээ дэлгэжээ.

Жагсагчид нулимс асгаруулагчаас хамгаалахаар шүхэр хэрэглэж эхэлсэн бөгөөд эсэргүүцлийн жагсаалаа “шүхрийн хувьсгал” хэмээн нэрлэжээ.

Хонконгийн Засгийн газрын өмнө жагссан оюутнууд шүхрээ 87 секундийн турш дэлгээстэй зогссон нь нэг сарын өмнө цагдаа нар жагсагчдын эсрэг 87 сав нулимс асгаруулагч хэрэглэснийг илтгэсэн аж.

Оюутнууд эсэргүүцлээ үргэлжлүүлэх төлөвтэй байна. Зарим эсэргүүцэгч эрх баригчидтай яриа хэлцээ хийж, ямар нэг шийдэлд хүрэх алхам хийх хэрэгтэй гэжээ.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.