10 сарын 16, Бямба
°C
USD 2,848.81
USD 2,848.81
EUR 3,308.04
JPY 24.97
GBP 3,908.71
RUB 40.00
CNY 443.15
KRW 2.41

ХОНКОНГИЙН ОЮУТНУУДЫН УДИРДАГЧ НАРЫГ БЭЭЖИН РҮҮ ЯВУУЛСАНГҮЙ

Хонконгийн ардчиллын талыг баримтлагчдын хөдөлгөөний гурван удирдагчийг Бээжин рүү явуулсангүй.
Алекс Чоу, Натан Лоу, Есон Чун нар Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян болон албаны бусад хүнтэй уулзахаар Хонконгоос Бээжин явах гэж байсан юм.

Бүх Хятадын Ардын төлөөлөгчийн их хурлын Байнгын хорооны гаргасан, 2017 онд болох Хонконгийн засаг захиргааны дараагийн тэргүүний сонгуулийн талаарх шийдвэрээ хүчин болгохыг төв засгийн газрын албаны хүмүүсээс тэд хүсэхээр төлөвлөж байсан билээ.

Нисэх онгоцны буудалд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Хонконгийн оршин суугчид юу хүсч байгааг бид Бээжингийн удирдагчдад шууд дамжуулахыг хүсч байсан” гэж энэ гурван оюутан хэлжээ.

Хятад улсын Засгийн газар нисэх зөвшөөрлийг цуцалсан учир тэд Бээжин рүү явах боломжгүй болсон гэж Хонконгийн иргэний агаарын тээврийн “Cathay Pacific” компанийн албаны хүмүүс дараа нь мэдэгдсэн байна.

Г.Доржханд

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.