12 сарын 08, Баасан
°C
USD 3,426.88
USD 3,426.88
EUR 3,694.52
JPY 23.52
GBP 4,311.36
RUB 37.01
CNY 478.90
KRW 2.59

Хонконгт хэдэн сая доллар зам дээр цацагджээ

20141226-007

ХОНКОНГ. /NHK/. Хамгаалалтын албаны бүхээгтэй машинаас асгарсан хоёр сая орчим долларын бэлэн мөнгийг буцааж өгөхийг Хонконгийн цагдаа нар олон нийтэд уриалж байна.

 

Хонконгийн төвийн Ваньчай дүүргийн зам дээр лхагва гарагийн үдээс хойш уг машины арын хаалга гэнэт онгойжээ.

Бэлэн мөнгөтэй гурван хайрцаг унасан байна. Тэдгээрийн хоёрынх нь түгжээ нээгдэж, зам дээр 4,2 сая орчим доллар цацагджээ.

Замын хажуугаар явж байсан хүмүүс болон жолооч нар машинаасаа бууж энэ мөнгөнөөс хаман авсан аж.

Мөнгийг цуглуулахын тулд цагдаа нар хэргийн газарт шуурхай очсон ч асгарсан мөнгөний бараг тал хувь буюу хоёр сая орчим доллар алга болсон байжээ.

Нүдээр харсан гэрчүүд “Хэдэн арван хүн мөнгийг шүүрэн авч байсан. Нэг эмэгтэй бүр тэвэр дүүрэн мөнгө аваад зугтсан” гэв.

Арын хаалгыг дутуу түгжсэн байж магадгүй гэж уг машиныг эзэмшдэг хамгаалалтын компани мэдэгджээ.

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслэл энэ хэргийг зул сарын баярын бэлэг гэж мэдээлсэн байна.

Харин Хонконгийн цагдаа нар үүнийг хулгайн хэрэг гэж үзэж, хяналтын камерын бичлэгийг шалгаж, авсан мөнгөө буцааж өгөхийг хүмүүст уриалж байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2023 Орлоо-Инфо ХХК.