03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Бээжингийн эсрэг жагсаал өргөжсөөр байна

Хонгконгийн олон мянган оюутан залуусын эхлүүлсэн Бээжингийн эсрэг олон хоногийн жагсаал өргөжжээ. Хонгконгийн оюутан, сурагчид өнгөрсөн даваа гаригаас эхлэн /IX.22/ хичээл номоо хаяж, Бээжингийн эсрэг жагсаал зохион байгуулаад буй юм. Үүний зэрэгцээ Хонгконгийн цагдаа нар баасан гаригт /IX.26/ жагсаал хийхийг хориглосон бүсэд нэвтэрсэн 60 гаруй жагсагчийг баривчилж, энэ үеэр 30 орчим хүн гэмтэж бэртсэн байна.

Үүний дараа ардчилалын төлөө тэмцэгч хөдөлгөөний тэргүүн ирэх аравдугаар сард төлөвлөсөн томоохон жагсаалаа бямба гаригт /IX.27/ эхлүүлэхээр зарлажээ. Ийнхүү Хонгконгийн төвд өчигдөр /IX.27/ олон зуун мянган хүнийг хамарсан том жагсаал болсон байна. Жагсагчид өмнөх өдрийн жагсаалын үеэр цагдаа нарын хэрэглэсэн перц, нулимс асгаруулагчийн эсрэг нүдний шил, борооны цув өмссөн байжээ. Ардчилалын төлөө тэмцэгч “Occupy Central” хөдөлгөөний зүгээс цагдаа нар баасан гаригт жагсагчдын эсрэг анхааруулалгүй перц цацсан гэж буруутгасан байна. Хонгконгчууд сонгуулийн бүрэн эрх олгохыг Бээжингийн эрх баригчдаас шаардаж буй юм. Харин Хятадын зүгээс Хонгконгийн иргэдэд удирдлагаа сонгох эрхийг зөвшөөрснөөр тэдэнд бүрэн ардчилалыг эрэлхийлэх сэдлийг өгнө хэмээн болгомжилж буй юм. Гэхдээ Хятадын эрх баригчдын зүгээс хонгконгчуудад удирдлагаа сонгох эрхийг 2017 оны сонгуулиар олгохоо амласан билээ.

Их Британийн колони байсан Хонгконгийг 1984 оны Хятадтай хийсэн гэрээний дагуу 1997 онд долдугаар сарын 1-нд Бээжингийн харъяанд шилжүүлсэн байна.

3e36acdf2b8afa26600f6a7067006cac

9fd0277b2ba8fb26600f6a70670055b4

288b39242ba2fb26600f6a70670023e1

2014-09-28T104005Z 1877826702 GM1EA9S1FG601 RTRMADP 3 CHINA-HONGKONG

2014-09-28T104210Z 1700703235 GM1EA9S1FGI01 RTRMADP 3 CHINA-HONGKONG

2014-09-28T104811Z 584832488 GM1EA9S1G2101 RTRMADP 3 HONGKONG-CHINA

b512b2b42b9afa26600f6a706700c1b9

 

 

 

Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.