05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Гадаад гэрийн үйлчлэгчид Хонконгийн иргэншил олгохгүй

Өмнө нь гадаадаас ирж ажиллаж буй иргэд долоон жил тогтвор суурьшилтай ажиллаж, ямар нэгэн гэмт хэрэгт орооцолдоогүй тохиолдолд долоон жилийн дараа Хонконгийн иргэншилтэй болох боломж нээлттэй байв. Гэтэл саяхнаас үүнийг хориглох тухай шийдвэрийг тус улсын хууль тогтоох байгууллагаас гаргасан байна. Гэхдээ энэ хориг нь зөвхөн тогооч, цэвэрлэгч, хүүхэд асрагч гэх мэт гэрийн үйлчлэгчийн байдлаар ажиллаж буй гадаадын иргэдэд хамааралтай аж. 
Өөрөөр тайлбарлавал Хонконгод үлдэж, байнга оршин суух эрх авах боломжоос мултарч байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд аж. Үүнээс болж Хонконгод ажиллаж байгаа филиппин гаралтай эмэгтэйчүүд шүүхээс тогтоосон хоригийг “ялгаварлан гадуурхал” хэмээн нэрлэж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

Харин өөр салбарт ажиллаж буй гадаадын иргэд долоон жилийн дараа иргэншил хүссэн өргөдөл гаргаж болох ч Хонконг цагаачлалын бодлогоо чангатгаад байгаа аж. Хүний эрхийн төлөө тэмцэгч Ниша Вариа “Энэ нь Хонконгийн гэр бүлийн төлөө өөрсдийгөө бүхэлд нь зориулсан филиппин эмэгтэйчүүдийн нүүр рүү нулимсан хэрэг болов. Уг хуулиар тэднийг доод төрөлтөн хэмээн үзэж байгааг тод харууллаа” хэмээн “LA Times” сонинд ирүүлсэн захидалдаа дурджээ. Өмнө нь Хонконгийн шүүхээс “зөвхөн дутагдалтай байгаа гэрийн үйлчлэгчийн орыг нөхөхөд хэрэгтэй байсан” гэх шалтгаанаар хоёр ч филиппин иргэнийг нутаг руу нь буцаах шийдвэрийг гаргаж байжээ. Түүнчлэн
Хонконгийн Засгийн газраас мэдээлснээр хэрэв ийм хууль гаргаагүй бол 100 мянган филиппинчүүд тус улсын харъяат болох байсан аж.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.