04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Тяньаньмэнийн хэргийг дахин авч үзэхийг Хонконгийн оюутнууд шаардав

Одоогоос 25 жилийн өмнө Бээжинд ардчиллыг дэмжигч жагсагчдыг хүчээр дарж байсан хэргийг дахин авч үзэхийг Хятадын засгийн газарт Хонконгийн оюутнууд уриалан жагсчээ.

1989 оны зургадугаар сарын 4-нд Тяньаньмэнийн талбайд эсэргүүцлээ илэрхийлж байсан хүмүүсийг Хятадын цэргүүд нухчин дарах үеэр олон хүн амь үрэгдэж, бэртэж гэмтсэн билээ.

Энэ хэргээс хойш 25 жил өнгөрснийг дурсан тэмдэглэх гэж буйтай холбогдуулан иргэдээс бүрдсэн бүлэг өнгөрсөн амралтын өдөр уг жагсаалыг зохион байгуулжээ.
25 жилийн өмнө харамсалтай хэрэг болсон их сургуулийн байр, цэцэрлэгт хүрээлэнг хамарсан 25 км газарт 70 орчим хүн дөрөв орчим цаг жагссан байна. Тэр үед Хонконг нь Британийн дэглэмд байсан юм.
Тяньаньмэнийн хэргийг дахин шалгаж, авч үзэхийг эх газрын Хятадын засгийн газарт оролцогчид уриалан хашгирч байжээ.
Энэ жагсаалыг зарим оюутны үүсгэсэн үймээн гэж Хятадын Засгийн газар мэдэгджээ.
Хятадын Засгийн газар эх газрын Хятадад энэ хэргийн талаарх мэдээллийг хатуу хянасан хэвээр байна.
Тяньаньмэнийн хэргийн талаарх дурсамжийг хойч үед дамжуулах зорилготой дэлхийн анхны музей өнгөрсөн сард Хонконгт нээгдсэн билээ.
Энэ хэргээс хойш 25 жил өнгөрч, хохирогчдын дурсгалыг хүндэтгэх гэж буйтай холбогдуулан хохирогчдын ар гэрийнхэн, ардчиллыг дэмжигч идэвхтнүүдэд тавих хяналтаа Хятадын эрх баригчид чангатгах төлөвтэй байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.