04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Хонконгийн байдал тодорхой бус хэвээр байна

Ардчиллыг дэмжигч эсэргүүцэгчидтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Хонконгийн улс төрийн удирдагч нар мэдэгдлээ. Гэхдээ засгийн газрын байруудын ойролцоо хэдэн зуун оюутан суултаа үргэлжлүүлсээр байгаа нь мухардмал байдал удахгүй шийдэгдэх эсэхийг тодорхойгүй болгож байна.

Хонконгийн засаг захиргааны одоогийн тэргүүн Лян Женьин огцрохоос татгалзаж байгаагаа өчигдөр орой мэдэгдсэн ч оюутнуудын удирдагчидтай хэлэлцээ хийлгүүлэхээр дээрээсээ хоёр дахь албан тушаалтан Ерөнхий нарийн бичгийн дарга Кэрри Ламыг өөр хоёр дээд албан тушаалтны хамт илгээх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Төв дүүрэгт цугласан эсэргүүцэгчдийн тоо өнөө өглөөний байдлаар  эрс буурсан байжээ. Харин цөөн хэдэн зуун оюутан засгийн газрын өмнө хэвээр үлдсэн байна.

Тэд Ляныг огцрохыг шаардсаар байна.

“Бид хүссэндээ хүрэх хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ” гэж нэг эрэгтэй оюутан хэлсэн байна.
Харин сууж, хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа оюутнуудын удирдагч нар хэлжээ.

Гэхдээ хэрвээ бидний шаардлагыг хүлээн авахгүй бол засгийн газрын бусад байрны гадаа бид эсэргүүцлээ илэрхийлж, хүрээгээ тэлнэ гэж тэд хэлсэн аж.

Яаралтай тусламжийн ажилчдыг эс тооцвол засгийн газрын бүх ажилтан ажилдаа ирэхгүй байгаагаас засгийн газрын үйл ажиллагаа зогсоход хүрчээ. Автобусны үйлчилгээ эрхэлдэг компаниуд үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоож, бага болон дунд сургууль хаагджээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.