03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Хонконгийн ойролцоо ачааны усан онгоц живж, 11 хүн сураггүй байна

Хонконгийн ойролцоо усанд чингэлэг ачиж явсан ачааны усан онгоц Хятадын ачааны хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас хөлөг онгоцны багийн 11 гишүүн  сураггүй болоод байна.

Осол өнөө өглөө, Хонконгийн ойролцоох По Той арал орчимд болсон гэж Хонконгийн гал унтраах алба мэдэгджээ.
“Ачааны хоёр усан онгоц мөргөлдөж, нэг нь живсэн” гэж цагдаагийн газрын албаны хүн мэдэгдэв.
“Уг ослоос нэг эрэгтэйг авран, эмнэлэгт хүргэсэн” гэж тэрбээр хэллээ. Хөлөг онгоцны багийнхныг аврах эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Усан онгоцонд 12 хүн сууж явсан аж.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.