04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

ХОНКОНГИЙН ОЮУТНУУД ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВАВ

Засгийн газрын дээд албан тушаалтнуудтай яриа хэлцээ хийхэд бид бэлэн гэж Хонконгийн ардчиллыг дэмжигч оюутнууд мэдэгдлээ.
Эсэргүүцлээ илэрхийлэгч оюутнуудтай яриа хэлцээ хийх саналыг Засгийн газар дэвшүүлсэн гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лян Женин өчигдөр мэдэгдэж байсан юм. Урьд нь хийхээр төлөвлөсөн хэлэлцээ хойшлогдсон ч Засгийн газар ирэх долоо хоногт оюутнуудтай хэлэлцээ хийхэд бэлэн гэж тэрбээр хэлсэн билээ.

Оюутнуудын төлөөлөгч засгийн газрынхаа байрнуудын өмнө мэдэгдэл хийжээ. “Ардчилсан сонгууль явуулах шаардлагаа засгийн газарт би шууд уламжлахыг хүсч байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Харин 2017 онд болох Хонконгийн засаг захиргааны тэргүүний сонгуулийн талаарх шийдвэрээ Хятадын хууль тогтоох дээд байгууллага хүчингүй болгох боломжгүй гэж худал мэдэгдэж байна гэж Лян Женинийг оюутнуудын удирдагч шүүмжиллээ.

Энэ сонгуульд ардчиллыг дэмжигчид нэр дэвшихээс урьдчилан сэргийлэхээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурдын Байнгын хороо шийдсэн юм.

Түүний хэлснээр, Засгийн газар нь ямар хариу барихаас шалтгаалан оюутнууд эсэргүүцлээ үргэлжлүүлэх эсэхээ шийдэх бололтой.

Оюутнууд голдуу эсэргүүцэгчид бараг гурван долоо хоногийн өмнөөс Хонконгийн төвийн гол замуудыг хаан суулт хийж эхэлсэн юм. Жагсагчид болон цагдаа нарын хооронд удаа дараа мөргөлдөөн болсон билээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.