04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Хонконгийн төвд хэдэн арван жагсагч баривчлагджээ

ХОНКОНГ /СЯНГАН/. /ITAR-TASS/. Өнгөрсөн шөнө Хонконгийн Засгийн газрын цогцолборын дэргэд жагсагчид болон цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн гарч, наад зах нь 40 хүн баривчлагдсан байна. Мөргөлдөөний үеэр наад зах нь дөрвөн хэв журам сахиулагч гэмтэж бэртжээ.

 

Ням гарагийн орой хэдэн зуун жагсагч Засгийн газрын ордны гадна ирсэн байна. Хамгаалалтын нүдний шил, дуулга, амны хаалт зүүсэн жагсагчид Засгийн газрын ордон руу дайрч орохыг оролджээ. Цагдаа нар жагсагчдыг тогтоон барихын тулд бороохой, хийн баллон ашигласан байна.

Жагсагчдын дийлэнх нь Засгийн газрын цогцолборын орох хэсгийг хаан, эсэргүүцлийн ажиллагааны бүсэд өглөө болтол байжээ. Үүнтэй холбогдуулан  12 дугаар сарын 1-нд Засгийн газрын ордны ажлыг өдөр хүртэл зогсоохоор шийдсэн байна. Ордонд болох бүх арга хэмжээг цуцалж, төрийн албан хаагчдад ажлын байрандаа ирэхгүй байхыг тушаажээ.

Хонконгт ардчилсан сонгууль явуулах шаардаж буй идэвхтнүүдийн эсэргүүцлийн ажиллагаа хоёр сар гаруй үргэлжилж байгаа билээ.  

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.