03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Хонконгийн эсэргүүцлийн ажиллагаа намжих шинжгүй байна

ТОКИО. /NHK/. Хонконгийн эсэргүүцэгчид болон цагдаа нар хоорондын долоо хоног гаруй үргэлжилж буй сөргөлдөөн намжих шинжгүй байна.

 

Өнөөдөр гэхэд эсэргүүцлийн жагсаалаа зогсоож, хаасан зам талбайгаа чөлөөлөхийг эсэргүүцэгчдээс Засгийн газар нь шаардаж, засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэхийг хүсчээ. Гэхдээ голдуу оюутнуудаас бүрдсэн эсэргүүцэгчид “Бид эсэргүүцлээ илэрхийлэхээ болихгүй” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн бямба гарагт Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лян Женин телевизээр мэдэгдэл хийхдээ, “Даваа гарагт ажилдаа явахыг Засгийн газар 3000 албан хаагчаасаа хүсэж байна” гэсэн байна.

Түүний хэлсэнчлэн, нийгмийн хэв журмыг сэргээхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах нь засгийн газрын үүрэг юм. Хэрвээ эсэргүүцэгчид эсэргүүцлийн жагсаалаа зогсоохгүй бол эрх баригчид хүчээр тарааж магадгүй гэж тэрбээр цухуйлгажээ.

Эсэргүүцлийн ажиллагаа сунжирч байгаатай холбоотойгоор оюутан идэвхтнүүдийг шүүмжлэх нь нэмэгдсээр байна. Гэхдээ, бүрэн ардчилсан сонгууль явуулах бодит үр дүн гарах хүртэл бид эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоохгүй гэж эсэргүүцэгчид мэдэгдлээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.