03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ХОНКОНГИЙН ЭСЭРГҮҮЦЭГЧИД ЦАГДАА НАРТАЙ МӨРГӨЛДЖЭЭ

Хонконгт ардчиллыг дэмжигч эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн боллоо. Эсэргүүцэгчдийн босгосон бэхлэлтүүдийг цагдаа нар хурааж зайлуулснаар мөргөлдөөн болсон байна.
Эсэргүүцэгчдийн босгосон бэхлэлт, майхан хуарангуудыг цагдаа нар өчигдөр холдуулж, гол замыг нээсэн ажээ.

Хариг өчигдөр орой оюутнууд голдуу 9000 орчим эсэргүүцэгч цуглаж, суулт хийж байсан газраа дахин хяналтдаа авахыг оролдсон байна. Тэдний зарим нь цагдаа нартай мөргөлджээ.

Тэр үеэр 15 цагдаа гэмтэж бэртэн, 26 жагсагч баривчлагдсан байна. Цагдаа нар мөн жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацжээ.

Буруу тактик хэрэглэж байгаа цагдаа нарын эсрэг хүмүүс дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй гэж нэг оюутан хэллээ.

Оюутнуудтай ирэх долоо хоногт яриа хэлцээ хийнэ гэж Хонконгийн Засгийн газахр найдаж байгаа юм.

Харин ирэх долоо хоногийн лхагва гарагт хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа оюутны байгууллага ил захидлаар мэдэгдсэн билээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.