04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ХОНКОНГТ МӨРГӨЛДӨӨНИЙ ҮЕЭР 40 ГАРУЙ ХҮН БАРИВЧЛАГДЖЭЭ

Хонконгт цагдаа нар болон “Occupy Central” хөдөлгөөний идэвхтнүүд хооронд болсон мөргөлдөөний үеэр наад зах нь 45 хүн баривчлагджээ.
Хонконгийн RTHK цахим хуудсанд цагдаагийн мэдээллийг иш татан бичсэнээр, хэв журам сахиулагчид Засгийн газрын ордон оршдог Адмиралтейство дүүргийн Лун Во гудамжны бэхлэлтийг зайлуулсан байна. Цагдаа нар уг гудамжинд хууль бус эсэргүүцлийн ажиллагаа явуулсан 37 эрэгтэй болон найман эмэгтэйг баривчилжээ.

Тэд бэхлэлтийг зайлуулахад цагдаагийн ажилтнуудад саад болсны улмаас талуудын хооронд мөргөлдөөн болжээ.

Урьд нь Адмиралтейство дүүргийн өөр нэг гудамж Куинсуэйд авто замын хөдөлгөөнийг нээжээ.

Шууд сонгууль явуулахыг шаардаж буй идэвхтнүүд есдүгээр сарын сүүлээр Хонконгийн бизнес төвийг хаан, “Occupy Central” ажиллагааг эхэлсэн юм. Тэд засаг захиргааны цогцолборт дайран орохыг оролдсон билээ. Энэ үеэр хэдэн арван хүн баривчлагдаж, хэд хэдэн хүн хөнгөн бэртжээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.