04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Хонконгт эсэргүүцэгчид оршин суугчидтай мөргөлджээ

Хонконгт ардчиллыг дэмжигч оюутнууд болон тэднй сунжирсан эсэргүүцлийн жагсаалд бухимдсан иргэдийн хооронд ширүүн мөргөлдөөн болжээ.

Өчигдөр орой Коулуны хойгийн төвийн бүсэд эсэргүүцлийн жагсаал хийж байсан газар руу олон иргэн дайран орсон байна. Тэд гудамж хаан эсэргүүцлээ илэрхийлж байгаа оюутнуудыг холдуулах гэж оролджээ.

Ширүүн мөргөлдөөний улмаас олон хүн гэмтэж бэртэхээс өмнө оюутнууд болон иргэдийг цагдаа нар салгах гэж оролдсон байна. Цагдаа нар хоёр хүнийг баривчилсан ажээ.

Хүчирхийллээ зогсоохгүй бол Хонконгийн засгийн газартай хэлэлцээ хийхгүй гэж оюутнуудын удирдагч нар мэдэгдлээ.

Хонконгийн засаг захиргааны дараагийн тэргүүнийг бүрэн ардчилсан сонгуулиар сонгохыг уриалан өнгөрсөн долоо хоногоос хэдэн мянган оршин суугч гудамжинд жагссаар байгаа юм.

Эсэргүүцлийг зогсоохын тулд оюутан эсэргүүцэгчдийн төлөөлөгчидтэй уулзахад бэлэн байна гэж өнгөрсөн пүрэв гарагт Хонконгийн Засгийн газар мэдэгдсэн билээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.