04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

ХОНКОНГ ХАМГИЙН ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГТАЙ

МОСКВА./Оросын дуу хоолой радио/. Хонконг 19 дэх жилдээ дэлхийн хамгийн чөлөөт эдийн засагтай бүс нутгаар шалгарлаа.
Хятадын засаг захиргааны тусгай район болох Хонконг нь АНУ-д төвтэй ''Wall Street Journal'' сэтгүүлтэй түншлэгч ''Heritage Foundation'' сангаас жил бүр гаргадаг жагсаалтыг тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ.

Сингапур маш бага оноогоор дутаж удаалжээ. Австрали, Шинэ Зеланд, Швейцарь улс 80 гаруй оноогоор шилдэг таван орны тоонд багтлаа. Зимбабе, Куба, Умард Солонгос жагсаалтын сүүлийг мушгижээ. Чөлөөт эдийн засагтай орныг шалгаруулахдаа чөлөөт хөрөнгө оруулалт, авилгаас ангид байдал зэрэг 10 үзүүлэлтийг харгадзан үзэж 100 оноогоор дүгнэсэн байна.
Г.Доржханд

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.