05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хятад шаазан аяга 36 сая долларын үнэ хүрэв

ХОНКОНГ. /Associated Press/. Мин улсын үеийн буюу 500 гаруй жилийн тэртээх шаазан жижиг аяга Хонконгийн дуудлага худалдаагаар 36 сая доллар хүрчээ. Ингэснээр энэ аяга хамгийн үнэтэй, хятад шаазан эдлэл болжээ.

Аягыг эх газрын Хятадын цуглуулагч худалдан авсан гэж дуудлага худалдааны “Sotheby's” компани мэдэгдэв.

Найман см диаметртэй, азарган болон эм тахиа, дэгдээхэйнүүдийнхээ хамтаар буй зурагтай аягыг “Тахиатай аяга” гэж нэрлэжээ.
Аяга 1465-1487 оны хооронд Мин улсыг захирч байсан Жу Зяньшэнь хааны үед хамаарах аж.
Хятад шаазангийн дээд үнийг 2010 онд  Цяньлун хааны ваар 32,4 сая доллароор тогтоож байв.
Хонконгийн хаврын дуудлага худалдаагаар үүнээс гадна хэд хэдэн урлал түүхэн дээд үнээр арилжаалагдаж байжээ.

Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.