04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Хонг Конг Британий колониос чөлөөлөгдөөд 15 жилийн хугацаа өнгөрчээ

БНХАУ-ын тусгай захиргааны бүсэд тооцогддог Хонг Конг Британий колончлолоос чөлөөлөгдөөд 15 жилийн хугацаа өнгөрчээ. Хонг Конгийн ард түмэн колониос чөлөөгдсөний  баяртай давхцан гүйцэтгэх засаглалын 3 дахь тэргүүн ажлаа хүлээж авч байгаа юм. Баярын бэлтгэл ажил хангагдаж дууссан бөгөөд Хятадын дарга Ху Жинтао 3 хоногийн хугацаатай айлчлахаар зэхэж байна.

Хятадын дарга Ху Жинтаогийн Хонг Конг дахь айлчлал өнөөдөр эхэлж байгаа юм. Тэрээр ирэх ням гаригт Хонг Конгийг Британичуудын гараас эргүүлэн авсны 15 жилийн ой болон гүйцэтгэх засаглалын 3 дахь тэргүүн Лен Чун Иний тангараг өргөж, ажлаа хүлээж авах ёслолд оролцох юм байна. Ирэх 7 дугаар сарын нэгэнд шинэ засгийн газар ажлаа эхэлж, туг өргөх ёслол болно.

Гүйцэтгэх засаглалын шинэ тэргүүн ажлаа хүлээж авахын өмнөхөн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч эхлээд байгаа юм. Энэ долоо хоногийн эхэнд иргэд Лен Чун Иний Викориа оргилд байрлах 6 тусдаа байгууламжаас бүрдсэн харшийг нь хууль бус хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн жагсагчид ирэх ням гаригийн өглөө жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байна. Тэд бизнессийн томоохон удирдагчид, Засгийн газрын эрх баригчдыг тойрсон асуудлуудыг эсэргүүцэн, газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхийг шаардах юм.

Эдийн засгийн салбарын асуудлуудаас гадна Хятадын коммунист эрх баригчид иргэдийн бухимдлыг багагүй хүргэж байна.

Гонконгийн их сургуулийн улс төр судлаач Жосеф Чен хэлэхдээ:

“Иргэдийн дийлэнх хувь нь баян, ядуугийн ялгаа хэт их мэдрэгдэж байгаад сэтгэл дундуур байна. Мөн Засгийн газар энэ талаар төдийлөн дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь таагүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Иргэдийн үзэж байгаагаар эрх баригчид, бизнесс эрхлэгчдийн хооронд хуйвалдаан үүсч, олон улсын хэмжээнд эдийн засгаараа өрсөлдөх байр сууриа алдахад хүрч байна.”

Түүнчлэн Хонг Конгчуудын Бээжингийн гаргаж байгаа улс төрийн хатуу чанга бодлогуудад дургүйлхэх нь улам нэмэгдсэн байна. Энэ нь судлаачдын мянган хүний дунд явуулсан судалгааны дүнгээс харагджээ. Хамгийн сүүлд энэ сарын эхэнд хүний эрхийн төлөө тэмцэгч Ли Уангяанг амиа хорлосон хэргийн мөрдлөгийг бүрэн гүйцэд, үнэн бодитоор явуулахыг шаардаж мянга мянган иргэн жагсаал хйисэн юм. Жагсачид Ли Уангяангийг 20 гаруй жилийн турш хоригдож, бусдын дарамт шахалтанд байсныхаа эцэст амиа егүүтгэх хүн биш гэдэгт баттай итгэж байгаа юм.

Хятадын тусгай захиргааны 2 бүсийн нэг Гонконг 1997 оны 7 дугаар сарын 1-нд Британий колиниос суллагдаж байсан юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.