04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

60 САЯАР БАЙР ХУДАЛДАН АВЧЭЭ

 Хонконгт орон сууцны байр 58.7 сая долларын /455 сая хонконг доллар/ үнэ хүрч зарагдсан ба 620 кв.м талбайтай уг тансаг байрыг худалдан авсан хүн нэрээ нууцалсан гэдгийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын Swire Properties компани мэдэгджээ. Энэ нь байрны үнэ Хонконгт огцом өсч байгааг харуулж байна.

Асар үнэтэй энэ орон сууц нэрт уран барилгач Фрэнк Геригийн зураг төслөөр барьсан "Опус" гэдэг 12 давхар барилгын есдүгээр давхарт байрладаг гэнэ.

Кадастрын албаны мэдээлэлд тулгуурлан Хятадын хэвлэлүүдэд бичсэнээр, "Опус"-т байрлах усан сантай орон сууцны түрээсийн үнэ сард 110 мянган доллар байдаг ажээ. Дээр дурдсан байрнаас гадна өөр нэгэн сууцыг 55.5 сая доллароор худалдсан байна. Байрны үнэ ингэж өсч байгаа нь үндсэн хоёр шалтгаантай гэнэ. Энэ нь юуны өмнө Хонконгт ипотекийн зээлийн хүү бага байдаг, нөгөөтэйгүүр эх газрын Хятадаас чинээлэг хүмүүс нүүн ирж суурьшиж байгаатай холбоотой ажээ.
Б.Адъяахүү

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.