04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ХОНКОНГ ЭРТНИЙ СУПЕР ГАЛТ УУЛАН ДЭЭР ОРШДОГ ХОНКОНГ ЭРТНИЙ СУПЕР ГАЛТ УУЛАН ДЭЭР ОРШДОГ

Хонконг эртний супер галт уулан дээр оршиж байгаа гэнэ. Энэ галт уул нь ойролцоогоор 140 сая жилийн өмнө буюу Юрийн болон Цэрдийн галавын үеийн зааг болох Мезозойн эриний үед хамгийн сүүлд оргилжээ. Ийм дүгнэлтийг хэд хэдэн жижиг арлууд багтдаг геологийн паркийн нутаг дэвсгэр болон Сай Кун хот орчмын галт уулын гарал үүслийг судалсан эрдэмтдийн баг хийсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Өмнө нь энд асар хүчтэй галт уулт байсан гэх таамгийг 2008 онд дэвшүүлж байжээ. Харин одоо шинжээчид энэ таамаг үнэн зөв болохыг эцэслэн баталсан талаар Хонконгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Супер галт уулын өрхний голч нь 18 км-т хүрч байсныг мэргэжилтнүүд тогтоожээ. Харин нийт талбай нь одоо тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэж буй Коулун хойг болон Хонконг арлын нутаг дэвсгэртэй тэнцэхээр хэмжээтэй байсан аж.

"Хот маш эртний галт уулан дээр оршин байгаа гэж хэлж болно. Гэхдээ аль эрт сөнөсөн бөгөөд дахин хэзээ ч оргилохгүй" гэж геологич Дениз Тан хэлжээ. Өмнө нь энэ галт уул агаар мандалд 1300 шоо км үнс хаяж байсныг мэргэжилтнүүд тогтоосон байна.

Одоогийн байдлаар манай гараг дээр дэлбэрэлтийн хэмжээгээрээ газар нутгийн тогтоцыг өөрчилж, дэлхийн уур амьсгалд нөлөөлөн хөнөөлт гамшиг тарьж болзошгүй 50 супер галт уул байдаг гэнэ. Ойролцоогоор 27 мянган жилийн өмнө Шинэ Зеландын Хойд арал дээр болсон галт уулын дэлбэрэлтийг хамгийн сүүлд болсон супер галт уулын дэлбэрэлт гэж тооцдог байна. Энэ дэлбэрэлтийн нөлөөгөөр Таупо нуур үүсчээ.
Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.