04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Хонконгт эцэг эхчүүд, сурагчдын жагсаал боллоо

Хонконгд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнөхөн олон мянган оюутнууд болон тэдний эцэг эхчүүд гудамжинд гаран засгийн газар энэ хотын хүүхдүүдийн тархийг угаах ажиллагаа хийж байгааг эсэргүүцэн жагслаа. 1997 онд Британийн колоноос гарч Хятадын хяналтанд шилжсэн ард түмэн хэдийгээр нэг улс гэж явдаг ч 2 системтэйгээр улс төр болон эдийн засгаа зохицуулсаар ирсэн билээ. Гэвч оюутан сурагч, эцэг эхчүүдэд тулгарч буй асуудал бол засгийн газраас ёс суртахуун болон үндэсний боловсрол хэмээх хичээлийг оруулахаар шахаж байгаа явдал юм. Өнгөрсөн хагас сайнд болсон энэхүү жагсаалд зохион байгуулагчид нь 40.000 хүн цуглах байсан гэж байгаа ч цагдаагийнханы үзэж байгаагаар 8100 хүн байжээ.

 

Эцэг эхчүүдийн дунд 7 настай охинтойгоо ирсэн аав ингэж яриж байна. Ёс суртахуун болон үндэсний боловсрол гэдгээр зөвхөн Хятадын түүхийг балансжуулан харуулах гээд байна, хүүхдүүдэд аливаа зүйлийг зөвхөн нэг талаас нь харуулж болохгүй шүү дээ гэлээ. 2012 оны эхээр оюутнуудыг Mao Zedong-н гэрт зочлох аялалд хамруулах гэснээс болж маш их эсэргүүцэлтэй тулгаран үүнээс болоод 7 сард 90.000 жагсагчид эсэргүүцлээ илэрхийлж байсан ажээ. Засгийн газар ч эдгээр эсэргүүцлийг харгалзан үзэж сурагчдад заавал орох байсан энэ хичээлийг 2015 он хүртэл хойшлуулахаар боллоо. Хятадын түүхийг сайн болон муу талтай нь 2ланг нь заах ёстойгоос ганцхан талыг баримталж болохгүй гэдэг шаардлагыйг эсэргүүцэгчид тавьж байгаа юм.

 

http://blogs.wsj.com/chinarealtime/2012/09/02/thousands-protest-hong-kongs-moral-and-national-education-push/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.