Өнгөрсөн шөнө Хонконгт цагдаа нар болон жагсагчдын хооронд дахин мөргөлдөөн гарах үеэр 28 хүн баривчлагджээ. Энэ үеэр хэдэн арван хүн гэмтэж бэртсэнээс найм нь хэв журам сахиулагчид байна.
Өнгөрсөн шөнө Хонконгт цагдаа нар болон жагсагчдын хооронд дахин мөргөлдөөн гарах үеэр 28 хүн баривчлагджээ. Энэ үеэр хэдэн арван хүн гэмтэж бэртсэнээс найм нь хэв журам сахиулагчид байна.
Хонконгийн ардчиллын талыг баримтлагчдын хөдөлгөөний гурван удирдагчийг Бээжин рүү явуулсангүй.Алекс Чоу, Натан Лоу, Есон Чун нар Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян болон албаны бусад хүнтэй уулзахаар Хонконгоос Бээжин явах гэж байсан юм.
Хонконгийн ардчиллыг дэмжигч нар Хятадын Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Оюутнууд Хонконгийн гурван төв замыг хааснаас хойш нэг сарын дараа буюу өчигдөр шаардах бичиг илгээсэн байна.