04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ТУЛААНЧ Б.МЯГМАРСҮРЭН ХОНКОНГ-Д ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

     Хонконгийн "Ванчай" спортын ордонд зохиогдсон мэргэжлийн мутай бокс-кикбоксын халз тулаанд оролцсон кикбоксын спортын олон улсын хэмжээний мастер Б.Мягмарсүрэн өрсөлдөгч Хонконгийн тамирчин Вэнгийг тулааны гурван үед техникийн давуугаар буулган авч "Libogen Fight"  тэмцээний аварга боллоо.

     ОУХМ Б.Мягмарсүрэн тус тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлээд байна. Монголоос өрсөлдсөн бусад тамирчид болох Ч.Шижир-Эрдэнэ, Г.Жавхлан, Б.Халиун нар өрсөлдөгч тамирчидтайгаа энэ тэнцүү өрсөлдсөн ч ялалт авч чадсангүй.

Энэ тэмцээнийг сар бүр зохион явуулдаг. Монголын тамирчид гурав дахь жилдээ оролцож байна. Энэ удаагийн тулааныг залуу кикбоксчдоо дэмжин Мэргэжлийн боксын хоёр холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв очиж үзэж дэтжсэн юм. Тэрбээр ирэх 11 дүгээр сарын 9-нд Сингапур улсад IBO холбооны аварга цолны төлөө Индонезийн боксчин Дауд Иордантай 12 үе өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

Д.Өлзий


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.