12 сарын 06, Баасан
°C
USD 2,720.52
USD 2,720.52
EUR 3,014.34
JPY 24.98
GBP 3,573.95
RUB 42.63
CNY 386.28
KRW 2.29

Японд ажил хайх нь

За өнгөрөгч жил энд ажил хайж хөлийн тавхайг улайсган албан газруудын үүдээр эргэлдэж босгоных нь шороог бужигнуулсны хувид, сургуулиа төгсөөд японд ажил хийхийг зориж буй оюутнууддаа өөрийн үзсэн дуулсан өчүүхэн туршилгаасаа хуваалцюу гэж бодлоо.Энд бичигдэх зүйл нь миний хувид анхны болоод магадгүй сүүлчийн туршилганд тулгуурлах тул бусад хүмүүсийн арга барил, үзэж мэдсэн юмнаас зөрөхийг үгүйсгэхгүй бөгөөд, авах гээхийн ухаанаар болгоохыг хүсье.

Юуны өмнө өөрийнхөө яагаад чухам энэ оронд ажиллахаар шийдсэн талаар цухас сийрүүлюү. Миний бие энд хувийн зардлаар 6 жил сурч төгсөж буй нэгэн бөгөөд эдийн засгийн хувид тодорхой хэмжээгээр элгээрээ мөлхөж, газар хатуу тэнгэр холыг мэдэрч явсан өдөр хоногууд ард дурайж, суралцах явцад өдөр өдрөөр нэмэгдэх болсон мэдэх танихын шунал зузаарч, улмаар залуу насныхаа багагүй хугацааг энд элээж буйн хувид ухаарал,тайлал хоёр минь ч энд бүрэлдэн тогтож буй гэж хэлж болохуйц.Тиймээс энэ оронтой ирээдүйн амьдрал минь ч тодорхой хэмжээгээр холбогдож байх нь өнгөрсөн ирээдүйн зангилааг бодвол ал ч утгаараа хэрэгтэй юм гэсэн бодол байдаг юм. Өөрийн нутгийн шороон дээр тийчилэхээр хүний нутгийн торгон дунд хөлбөрюү хэмээн горилж би энд ажил хайсангүй.Огт эсрэгээр туйлширч, хүний нутгийн торгонд хөлбөрч хэвтэхээр өөрийн нутгийн шороог тэвэрч ойчъюу хэмээсэн ч үгүй.

Хүн дүрийг олгож унагаж өсгөсөн нутагтаа амьсгалсан агаар, балгасан усныхаа тоогоор өртэй гэх бодол сэтгэлд үүрд хадаастай бөгөөд тэрхүү өрөлхүү сэтгэл, дээрх бодол хоёрын үзүүр нийлж Монгол руугаа урсчих боломжтой Монголтой холбоо сүлбээтэй ажил хийчих юмсан гэж хайж явсны эцэст хувь заяа хүслийг минь болгоож нэг сайхан газрын босгыг давуулан мөрийг минь зурж, намайг "хүн болгох"-оор шийдсэнд тун их билэгшээж буй.Хэдийгээр сонгох сонголт нэг бус олдож мэргэжилээрээ ажиллах боломж ч таарсан ч сэтгэлийн жигүүр намайг ийш нь залав чихшиг.


Сурсан мэргэжилээсээ хань хол ажил хийхээр шийдсэн ч есөн хүсэл биелэнэ гэж хаана байх вэ.Зохицол нийцэл, оролдлого чармайлтгүйгээр амидралыг төсөөлөшгүй буюу эдгээр нь насан туршид дагах элдэв шалгуурыг давах шилдэг багаж хэмээн ойлгодог бөгөөд тэрээр багш минь харандааныхаа үзүүрийг нямбайлан зүлгүүрдээд үг үсгийн тулаанд ордог шиг би ч бас өчүүхэн жоохон тэвчээр чармайлтаа ирлэн хурцалж энэ амьдралын шуургатай тэмцюү хэмээн сэтгэж явдаг бөлгөө. Факултет төгсөх жил төгсөлтийн баяр дээр манай сургуулийн захирал нүдэнд дулаахан буурал толгойтой багш тэрээр," Бэрхшээлээс зугтах тусам тэр хэд дахин томроод эцэстээ зугтах газаргүй болтол нөмрөн ирдэг.Тиймээс түүнтэй нүүр тулан нүдэлцэх нь дээр" гэж хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Гэхдээ мэргэжилээ ч бас хоосон хийсгэчихгүйг бодож ажилын хажуугаар толгойд тогтсон жоол жуул юмыг мартагдахаас өрсөж монгол үг үсгэндээ чадлын хэрээр буулгаж явах санаа их бий. За оршил үгийг үүгээр хязгаарлаад гол агуулгадаа оръё.

Ажил хайж олох цаг хугацаа нь хувь хүний идэвхи, чадамж, мэргэжил мэдлэгийн хүрээ болоод боловсон хүчний зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад янз бүр байх нь ойлгомжтой байх. Харин эхлэх хугацааны хувид, урьд оныхоо 11 сарын үеэс эхлүүлэх нь нийтлэг тохиромжтой мөчлөг бололтой юм.Дуусах хугацааны хувид эрт тэнцэх нь 3 сар гэхэд хариугаа авчих бол ,удаандаа 9,10,11 сард зарим нь бүр он гаргаад шийдэгдэх нь ч байх.Ажил хайх алхмууд болоод үргэлжилэх цаг хугацааны талаар суралцаж буй сургуулийхаа ажил хариуцсан алба (就職課)-наас олж мэдэж болно. Ажил хайх алхмуудыг дор дурдах хэдэн зүйлүүдээр жагсааж болох бөгөөд нэгэнт ажил хайж эхлэхэд тэр бүгдийг олж мэдэх зайлшгүй хэрэгцээ гарна. Энд хувийн зүгээс анхаарвал зохих зүйлүүдийг тодотгохыг зорилоо.

Хиймээр байгаа ажилаа тодорхойлох.Үүний тулд ажил мэргэжилийн талаар нэлээд судлах хэрэгтэй болох бөгөөд үүнийг мэдэхгүйгээр цааш алхахад төвөгтэй болно.Далимаар нь байгууллагын зохион байгуулалт, дарга цэргийн ялгааг ч мөн мэдээд авахад буруутахгүй.Ажилыг хэт явцуу хүрээнд эсвэл хэт өргөн хүрээтэй сонгох нь учир дутагдалтай.Яагаад гэвэл эхнээсээ хүссэн ажилдаа томилогдох магадлал тун ховор.Байгууллагын боловсон хүчиний хэрэгцээ болоод өөрийн чинь онцлог чадамжаас шалтгаалаад цэвэрлэгчээс эхлэн олон янзын дамжилга дамжуулж шалгуур давуулсны эцэст чамайг хаана тохирох вэ гэдгийг цаад байгууллага чинь шийдэх магадлал өндөр гэж ойлгох хэрэгтэй.

Ажил зуучилдаг веб сайтуудад бүртгүүлэх.Тэр сайтуудаа цоортол ухаж төнхөж авах нь ажил хайх анхны алхам болно. Ажил хайх урсгал явцыг ямар үе шатаар хийх,намтар бичих арга загвар,бичиг болон аман шалгалтанд бэлтгэх заавар тусламж дасгалууд , өөрийгөө тодорхойлох,шалгаруулалтын үед биеэ хэрхэн авч явах хэрэгтэй вэ гэх мэтчилэн нарийн ширийнийг нэлээд тодорхой мэдэж авч болно.Япончууд дуу хоолойноос эхлээд нүдний харц, сонсох чадвар,хувцаслалт,мэндчилэлт гээд жижиг сачиг гэмээр харицааны нарийн ширийн элементүүдийг гярхай ажиглаж ,түүнд өндөр ач холбогдол өгөмтгий улсууд гэдгийг надаар хэлүүлэх юун.Тиймээс мэдлэг чадвараас гадна харицаа болоод байдал чинь ажил олоход шийдвэрлэх нөлөө үзүүлэх хүчин зүйл болно гэдгийг санаандаа хийчихэд илүүдэхгүй бизээ.Өөрийн хэрэглэж байсан сайтуудаас зүгээр санагдсануудыг толилуулая.


1.東京外国人雇用センター http://www.tfemploy.go.jp/ (Токио хавьд амидардаг бол 雇用センター дээр очиж бүртгүүлээд компютэрийг нь хэд сайн улайсгаад авахад зүгээр.Энд гадаад оюутан авах зар хүсэлтүүд бөөнөөрөө байдаг болохоор)
2.国際留学際協会  http://www.ifsa.jp (энэ сайт дээр байгаа “外国人留学生のための企業研究特集号2007”номыг энд бүртгүүлчихээр ПДФ файлаар үзүүлж байсан шиг санагдаж байна.Авсаархан хэрнээ их зүгээр эмхэтгэл,олж аваарай.Сургуулийн номын сангуудаар ч байх ёстой.)
3.キャリアインフォメーション http://ejbox.com/carifo/
4.リクナビ http://www.rikunabi.com/  (Ашиглахад тохиромж сайтай мэдээлэл ихтэй сайт.)
5.毎日就職ナビ http://job.mycom.co.jp (Үнэгүй тестүүд ихтэй тул бичгийн шалгалтанд бэлдэхэд их хэрэг болно.Мэдээлэл сайтай тогтмол шинэчилэгддэг.Ашиглахад хялбар.Рикунаби майничи наби 2-г токү ни сүсүмэ сүрү.Шалгалтын өдрүүдийг сануулж мэйл ирүүлэх гэх мэтчилэн төлөвлөгөө сануулагчтай болохоор аншин дэкирү)
6.日経就職ナビ http://job.nikkei.co.jp/ 
7.ハローワーク http://www.hellowork.go.jp/

Мөн сургуулийн чинь ажилын албан дээр, танай сургуулиас төгсөх гадаад оюутныг авч ажилуулах хүсэлтэй газруудаас ирүүлсэн ажилын зарууд байдаг.Тэднийг хуулж аваад өөртөө тохирох газар руу холбоо бариж болно. Цаасан зарууд руу ихэвчилэн homepage эсвэл утсаар холбогдох шаардлагатай болдог.

Намтар болон танилцуулгаа бичих. 履歴書、自己紹介書 гэсэн 2 бичиг өөрийг чинь илэрхийлэх хуулбар"нүүр" болно.Нүүр тулж уулзаагүй хүмүүс энэ 2-ыг чинь уншаад чамтай уулзаж ярилцах эсэхээ шийднэ.Өөрөөр хэлбэл дээрх 2 бичгийг барагтай хүнд уулзаж ярилцах юмсан гэж хүстэл нь бичиж чадах уу гүй юу гэдгээрээ ажилд орох эхний шалгалт болно гэсэн үг.Дараа дараачийн даваануудад ч мөн дээрх 2 бичиг өөрийн чинь төлөөлөл болж явах бөгөөд ярилцлаганд асуугдах зүйлүүд ч үүн дээр тулгуурлах болно.Тиймээс дээрх 2-ыг үнэн зөв, утга уялдаа сайтай бичих нь амжилт олох гол тулгуур чинь болж өгнө.Өөрийгөө судлаж таних гэж (жико бунсэки тэстүүд бөглөх гэх мэт ) нэг ажил гарна. Хэрвээ та маш сайн жүжигчин бол эхнээс нь дуустал гарамгай сайн жүжиглэсэн ч болно л доо.Баригдчихгүй л бол.Би хэд хэдэн "жүжигчин"-ий яриаг сонсож байсан.Гэхдээ ихэнхи байгууллагууд 2-4 шатлалаар ярилцлага авч шалгадаг болохоор ярилцаж сурчихсан менежерүүдийг тэр бүр мунхруулахаар баримттай худлаа ярих ч амаргүй биз ээ.
履歴書-oo нэлээд олон хувь,自己紹介書 -г зарим асуултууд дээр нэлээд олон хувилбараар бичээд бэлдээд хадгалчих нь олон газар зэрэг зэрэг шалгалт өгөх-д тэр бүр шинээр бичээд байхгүй амар байдаг.Байгууллагуудын сонирхлоос шалтгаалаад жикошёокаишо-ны асуултууд өөр өөр байдаг ч ерөнхийдөө 4-5 асуултыг сонирхож бүй ажилтайгаа уялдуулаад бичээд бэлдчихэд бага зэрэг хувиргаад ашиглаад байж болно. Entry sheet бөглөхөд ч гол санааг эндээсээ харчихад болно. Эсвэл компютерт бичиж хадгалчихаад хэрэгтэй газруудад шаардлагатай засвараа хийгээд принтлээд гаргаад байхад болно. Эксэл дээр бэлдсэн намтрын бэлэн загвар авах хүн холбоо баривал мэйл-ээр явуулж өгю.Блог-т яаж оруулахыг сайн мэдэхгүй юм.

Шалгалтууд-ын хувид янз бүр ч өөрийнхөө өгч байснаар ерөнхийлөхөд:
1.Энтри хийх.Энтри хийсний дараа тухайн компаниас өөрийн компанийн танилцуулганд оролцох урилга бүхий хариу мэйл ирнэ.Мөн шалгалт авах журамаа танилцуулсан байдаг.
2.Компанийн танилцуулганд оролцох.Энд ихэнхи компаниуд танилцуулгынхаа төгсгөлд анкет бөглүүлж байгаа нь гээд жинхэнэ энтри бичүүлж авдаг. Зарим газар бичгийн шалгалтаа ч авчихдаг.Гэхдээ мэдээж өмнө нь мэйлээр мэдэгдсэн байна.
3.Бичгийн шалгалт.適性検査、一般常識 шалгалт голчилох бөгөөд ихэнхи нь маш богино хугацаанд хэр зэрэг хурдан үнэн зөв хариулт өгөх чадвартай байгааг шалгадаг юм шиг санагддаг.Асуултуудыг нь ихэвчилэн 6-р ангийн хүүхдийн мэдлэгийн төвшинөөр бэлддэг гэж сонссон.Цаг гаргаад нухаад суувал хэцүү юм ер байхгүй.Гол нь хугацаа маш богино байх учираас урьдчилаад асуултуудад нь дасчих хэрэгтэй юм.Номын дэлгүүрээс тухайн ондоо гарсан 適性検査、一般常識の完璧対策 гэсэн номнуудаас аваад хэд хэдэн удаа дасгал хийгээд аваарай.Бас тэкисэи кэнса гээд жикобунсэки шиито бөглүүлдэг газрууд ч байсан.Нэг газар 30 минутанд 180 асуулт бөглүүлж этэр сүйдий нь хольсоншт.Япон оюутнуудтай ач тач үзэлцэхэд "араам дутах" юм бишгүй их гарна.Гэхдээ чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгээд л байхад болдог л юм шүү.
4. Group discussion.Энэ нь оюутнуудыг хэдэн ширээнд бүлэг болгож хувааж суулгаад дунд нь нэг асуулт өгч мэтгэлцүүлдэг. Шалгалтын зорилго нь мэтгэлцэх, хамтрах, сонсох, шийдвэр гаргах, тайлбарлах,ойлголцох,удирдах гэх мэт чадваруудыг харах зорилготой.Жишээлбэл нэг газар ,хувь хүний талаар бичсэн өгөгдлүүдээс хөл бөмбөгийн посишон дээр тоглогчийг хэрхэн зөв хувиарлах талаар асуусан асуулт ирж байсан.Эгч хөл бөмбөгийн байрлалын нэршил ,тоглогчийн тоог хэд байдгийг ч мэдэхгүй давхиж ороод 3 хүний байрлалыг тодорхойлоод гарсан.Бас нэг газар какуса-гийн тухай мэтгэлцүүлж байсан.Далимдуулаад жоохон онгирчиход ийм шалгалтанд унасан удаагүй.Хамгийн дуртай шалгалт байсан.
5.Ярилцлагууд. Жижиг тушаалын ажилтнаас нь эхлээд өгсөх дарааллаар компанийн эзэнтэй нүүр тулж буу халахад 2-4 дамжина.Тухайн компанын талаар сайн мэдлэгтэй,асуух асуулттай,өөрийгөө 3-5 минутанд танилцуулах бэлтгэлтэй,ярилцаж байгаа хүнээ ямар тушаалын хүн бэ гэдэг талаар мэдчихсэн орох хэрэгтэй.Тайван, сонсож, ойлгомжтой ярихад тэгээд л болоо доо.Эхний шатанд групп ярилцлага гэж олуулаа нэг дор зэрэг ордог ярилцлага бас байдаг. Гэнэт гэнэт нэр цохогдож санаанд оромгүй асуулт асуугдах явдал ч гардаг.Хэт өөрийгөө магтаад байгаа хүмүүс хажууд байгаа бусад сонсогчиддоо хүртэл илт мэдэгдээд байдаг. Энд элдэв дүр эсгэж өөрийгөө хэт үнэлж харуулахаас аль болох зайлсхийх нь зүгээр юм шиг санагддаг.Гэхдээ сайн талаа харуулах, ярих боломж учираас дуугүй суугаад байвал боломжийг алдаж байгаатай адил юм.
6.Web test. 3.-т бичсэн шалгалтыг вэб-дээр хийх хэлбэр юм.2 янзаар шалгалт өгөх хэлбэр байдаг бөгөөд, 1-рт Test center гээд шалгалт өгөх цэгүүд дээр товлосон өдрөө очиж шалгалтаа өгөөд хариугаа компани руу илгээх.Ихэвчилэн ID-ээ оруулмагц хариу нь автоматаар илгээгдэхээр тохируулагдсан байдаг ба тодорхой хугацааны дотор бол гайгүй өгсөн хариугаа өөр хэдэн ч газар дахин шалгалт өгөлгүйгээр ашиглаж болдог.Гол нь цаад байгууллагууд чинь үүнийг зөвшөөрвөл шүү дээ.2-рт өргөдөл өгсөн байгууллагаас илгээгдэж ирэх ID-ээр дурын компютер дээрээс өгч болох хэлбэр.2-р хэлбэрээр өгөх тохиолдолд "нэмэгдэл хүч" ашиглах боломжтой.Гэхдээ энэ шалгалтын дүнгээ өөр газар илгээх боломжгүй. Вэб тест-ийн хувьд дээр тависан сайтуудаар ороод ухвал дасгалууд байгаа байх.Би майничи наби-г ашиглаж байсан. Өөрийнхөө үнэлгээг бусдынхтай харицуулаад харах боломжтой тул өөрийнхөө хэмжээг мэдэх боломжтой.

Төлөвлөгөөтэй цэгцтэй хөдлөх. Ажил хайх хугацаа факултетийн 3-р ангийн сүүлийн хагасаас эхэлж 4-р ангийн төгсөлтийн ажил бичих үлдсэн крэдитээ цуглуулах гээд чухал үетэй давхацдаг бол мастер курсийн хувид мөн адил төгсөлтийн диплом бичих хугацаатай давхцах болдог.Тиймээс төгсөх ангид авах крэдитийг аль болох урьдчилаад цуглуулчихсан дипломын ажилаа нэлээд зүглүүлчихсэн байх нь чухал.Цаг хугацааг нарийн тооцоолохгүй энэ үед назгайрвал төдий хэрээр бусад ажил чинь сунжирч үр дүнгүй төгсөж ч болно гэдгийг анхаарах хэрэгтэй.Ажилын хувид нэг газар энтри хийгээд хариу хүлээгээд суугаад байвал их хугацаа алдана.Тиймээс найтэй авах хүртэлээ бол 就活 -г тасралтгүй үргэлжилүүлж энтри хийж өргөдөл явуулаад байх хэрэгтэй.Гэхдээ хэт их давчуу хугацаагаар өөрийгөө шахвал бэлтгэл хийх боломж багассанаар чанаргүй үйлдлүүд давтагдаж мөнгө хугацаа 2 дэмий урсах болно.Нэг газар энтри хийгээд компаны танилцуулганд оролцож шалгалтуудийг нь өгч дуусаад хамгийн эцсийн хариу гартал ойролцоогоор 1.5 - 2 сар зарцуулагдана.Ормоор байгаа газраа сайтар судлах ажилых нь талаар багагүй мэдлэгтэй байх нь очиков авахад их нөлөөлдөг.Тиймээс энтри хийсэн газруудаа хангалттай судлах хугацааг өөртөө олгох нь чухал шүү.
Өөрийхөө бяцхан туршилга дээр үндэслээд японд сурч буй кохай нартаа хэрэг болох болов уу гээд бичлээ.Алдаа оноог шүүн тунгаагаад болгооно уу. 就活 хийх нь нийгэмтэй танилцах өөрийгөө таних цэгцлэх том алхам болох тул төгсөж байгаа оюутнууддаа хувийн зүгээс 就活 хийхийг санал болгою.

Маргааш дипломын ажилаа хамгаалах гэж байдаг.Би блогдоод сууж байдаг. やばい 

Эх сурвалж: http://tsahirmaa1.blogspot.com/


ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

САГСУУРАХАА БОЛЬЦГООЁ, ХҮМҮҮС ЭЭ
САГСУУРАХАА БОЛЬЦГООЁ, ХҮМҮҮС ЭЭ
11/20/2019
Багаасаа морь унаж уралддагийнх ч юм уу, саахалт айлын хүүхдүүдтэй харьцуулагдан магтуулж зэмлүүлсэнийх ч юм уу, сургуульд ороод үргэлж л сурлагаар ѳрсѳлдѳж сурсаных ч юм уу монголчууд бид их л хѳѳрүү, сагсуу тѳрхтэй болжээ. Ѳѳрийн амьдралаа ѳѳрийн боломжоороо аваад аятайхан амьдрахын оронд хэн нэгэнтэй байнга ѳрсѳлдѳн уралдаж, бас харьцуулан жишиж хэмжсээр байгаад ѳѳрсдѳѳ ч ядарч, ѳрѳѳлийг залхаан туйлдуулж байгаагаа анзаардаг болов уу? Ямар нэгэн юм болохоор л амьсгаа нь дээрдэн хѳѳрч, агсам морь шиг амаа олохгүй, зүгээ мэдэхгүй хадуурч орхино. (дэлгэрэнгүй…)
“МЮЗИКЛ” ХЭМЭЭХ ТӨРӨЛ ЗҮЙЛ БА “ДУУРИЙН ХИЙ ҮЗЭГДЭЛ” (Le fantôme de l'Opéra) - ИЙН ТУХАЙД (Шүүмж)
“МЮЗИКЛ” ХЭМЭЭХ ТӨРӨЛ ЗҮЙЛ БА “ДУУРИЙН ХИЙ ҮЗЭГДЭЛ” (Le fantôme de l'Opéra) - ИЙН ТУХАЙД (Шүүмж)
Манай нийгэм – соёлын хүрээнд “мюзикл” гэх гадны үг сүүл үест эх хэлэнд маань нэлээд түрэмгий аястай зайдлан, хэл ам удах болов. Өдгөөгөөс хориод жилийн өмнө гэхэд л манай хөгжмийн театрын зар, урлагийн мэргэжлийн сургуульд энэ үг огт хэлэгдэж, заагддаггүй байлаа. Нийгмийн оюун санаан дахь “америк төвч үзэл”, мэдээлэл – технологийн хүртээлийн үрээр иргэд маань энэхүү дуу хуурын бүжигт жүжгийн талаар тодорхой ойлголттой болжээ. Гэсэн хэдүй ч “мюзикл” хэмээх энэхүү төрөл зүйлийн тухайд учиртайдуу өчих шаардлагатай мэт санагдана. (дэлгэрэнгүй…)
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
11/10/2019
1. Хүүхэд наснаасаа л охидуудын биед нь эрээ цээрээгүй хүрч, айлгаж ичээдэг байснаас улбаатай бидний бүдүүлэг харилцааны согогийг мэдрүүлэв. Эцэг эхчүүд, багш нар энэ талаар ѳѳрсдийн үр хүүхдүүддээ багаас нь хэлж сануулж заншаагүйн гай. Одоо хэр нь гудамжинд хийх ажилгүй бѳѳгнѳрч зогссон эрчүүд дэргэдүүрээ ѳнгѳрѳх бүсгүйчүүд рүү шалиг харцаар харж, элдэв гаж үг хэллэгээр хашгиралдан, хѳх ѳгзгѳнд нь эрээ цээргүй хүрч айлгаж ичээсэн нэгнээ бахдан инээлдэх дүр зураг нь бидний харилцааны соёлын нийтлэг хэм хэмжээ. Бид энэ байдалдаа бүр дасал болчихсон 2. Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд гологдож

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.