05 сарын 30, Бямба
°C
USD 2,805.97
USD 2,805.97
EUR 3,115.89
JPY 26.18
GBP 3,457.24
RUB 39.64
CNY 392.59
KRW 2.27

Японы боловсрол ба Монгол оюутны амьдрал

Нара хотын Хакухо коллеж

Японы их, дээд сургуулиас Хакухо коллежийг онцлох болсон нь учиртай. Дэлхийн 21 орноос ирж суралцаж байгаа дан охидын сургуульд манай монгол оюутнууд бий. Нара хот бол Япон улсын эртний нийслэл байсан. Японы эртний өв соёлыг хадгалсан түүхт их хот. Хамгийн томоохонд тооцогдох бурхан энд байдаг гэх бөгөөд үзэсгэлэнт байгалийг нь шагшдаг. Тус хотын Оожи дүүрэгт орших Хакухо коллежийн 10 жилийн ойн баяр тохиож гаднаас гийчид зочид уригдсаны дотор "Соёл Эрдэм" дээд сургуулийн захирал У.Соёлт, МУИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал Н.Болд гэсэн цөөн хүн оролцож байв. Хөх өнгийн юбка, пиджакаар ижилссэн нэгнээсээ зүс ялгагдахгүй шахам охидын дунд монгол дээл, энэтхэгийн үндэсний хувцсаар гангарсан нь нүдэнд шууд тусаж байв.

Нара хот, Оожи дүүргийн захирагч нарын хэлсэн үгнээс үзэхэд жил бүр 30-40 гадаад оюутанд тэтгэлэг олгодог аж. Үүнд монгол оюутнууд хамрагдаж чаддаг гэсэн. Энэ жил нийт гадаадын 85 оюутан суралцаж байгаагийн 10 нь монгол. Индонезиос ирсэн оюутан шиншяа хэмээх үндэсний бүжиг бүжиж олны нүдийг баясгасан. Дэлхийн өнцөг булан бүрээс эх орныхоо төлөөлөл болон ирсэн оюутнууд нэг талаар алхам тутамдаа сурталчлах болдог учраас авьяас төгөлдөр байх нь сайн үзүүлэлтийн тоонд орно.

Хоёр жилийн хугацаатайгаар Хүмүүний ухааны факультетэд нь суралцаж буй монгол оюутнуудын дотуур байрыг сонирхон орж үзэв. Оюутны байрны ганц сарын төлбөр 350 мянган төгрөг орчим. Үүн дээр хоол ундаа зохицуулна гэхээр бас ч гэж чанга байгаа биз. Долоо хоногт 28 цагаас илүү ажиллах ёсгүй бөгөөд энэ цагтаа ч багтаж амжихгүйд хүрдэг гэж байв. Хичээлийн хуваариа өөрсдөө сонгодог. Өглөө 9 цагаас 3 цаг 40 минут хүртэл хичээлийн цаг. Өдэрт цагийн ажил хийдэг болохоор шөнө хичээлээ давтахад хүрдэг гэнэ. Цэцгийн дэлгүүрийн худалдагч, ресторанд зөөгч зэргийн ажил голцуу олдоно. Япон хэлний хичээлийг явуулахдаа тухайн оюутны түвшингээр нь А, В, С гэж гурав хуваана. Дүнгээ ахиулж А түвшинд хүрэх нь чухал. Сонирхуулахад Хакухо коллежийн хамгийн өндөр настай оюутан 45 настай индонези эмэгтэй.

Энэ улсын их, дээд сургуульд хувь хүний хөгжлийг түлхүү анхаардаг ажээ. Тухайлбал, Хакухо коллежид карьер дизайн гэсэн хичээл ордог. Хувь хүн нийгэмд биеэ хэрхэн авч явахад чиглэгдсэн. Манайхны хэллэгээр пиар хийх чадвартай болох юм даг уу даа. Албан газрын хаалгыг хэд тогших вэ гэдгээс эхлээд сурах юм их байдаг гэж "Соёл Эрдэм" дээд сургуулийн төгсөгч оюутан ярьсан. Хакухо коллежийн онцлогийн нэг бол яах аргагүй сургуулийн эргэн тойрны байдал. Нэг талаар сүм, цайз шиг харагдах уран хийцэт барилгыг усан цөөрөм, ногоон хүлэмж нь чимнэ. Коллежийн бөөрөнд наалдсан оюутны дотуур байранд лав эрэгтэй хүн оруулахыг хориглодог юм билээ. Уг коллежийн дэргэд Нара хотдоо сургалтаараа тэргүүлсэн 1986 онд байгуулагдсан Ниши Ямато Гакү Эн Кото дунд сургууль бас бий. Агаарын теннис, ширээний теннис, газрын теннисийг сонгодог спорт гэж үздэг тул энд чөлөөт цагаа зарцуулж болно. Монгол оюутнууд нэг байрны нэг өрөөнд шахуу байдаг мөртлөө бие биенийхээ царайг олж харах нь тун ховор. Хичээл, ажил. Зав гарвал унтаж амрах. Ийм л цаг наргүй биеэ дайчлаад сурчихдаг юм уу даа. "Соёл Эрдэм" дээд сургуулиас жилийн сургалтын төлбөрийн 45 хувийг нь хөнгөлөх гэрээний дагуу үлдэгдэл долоо, найм орчим мянган ам.долларыг өөрсдөө төлдөг юм билээ.

Тогая хотын Сейжо эдийн засгийн их сургууль
Жуулчид гийчдийн нүдийг хужирлсан Нара хотоос хурдан галт тэргээр давхиад дараачийн зогсоолдоо ирлээ.
Энэ бол Тогая хотын Сейжо эдийн засгийн их сургуулийн оюутнуудтай уулзах байв. Тус сургуулийнхан нэг ангидаа 250 оюутантай хичээлээ явуулдаг. Багш самбар дээр хичээлээ заана. Оюутан бүр өмнөө компьютертэй.

Ирсэн даруйдаа гүн стресст ордог тухай монгол оюутнууд ам булаалдан ярьсан. Хятад, Монголоос бусад орныхон хичээлийнхээ хажуугаар хэр баргийн ажил хийнэ гэж үгүй. Манай монголчууд болсон хойно сургалтынхаа төлбөрийг өорсдөө төлчих санаатай. Болвол илүүчлээд гэр рүүгээ явуулахын тулд ажлын мал болтлоо зүтгэдэг болох нь ойлгогдож байв. Монголд сурч байсан жилүүдийг эндэхтэй харьцуулбал "Юу ч биш. Сурах гэж халтуурддаг байсан төдий санагддаг. Энд хичээлээ давтахгүй нэг өдөр хоцрох нь маш том асуудал үүсгэдэг". Өглөө долоон цагт хичээлдээ яваад гэрээрээ өдөр орж хувцсаа сольж гүйх хэдхэн минутад амжин хооллоно. Цаг бол алт. Мөнгө бол цаг. Эндхийн монгол оюутнууд юун нүүр амаа будаж шунхдах. Гангалж гоёх. Ар гэрийнхэн нь бичлэгийг нь үзээд "Ямар царай алдчихаа вэ" гэж дуун алдсан гэдэг. Үнэхээр ч царай алдсан байх магадлалтай л юм билээ. Япон хүмүүс ажлыг яг таг үнэлдэг, зарчимч. Нэг ийм явдал болж л дээ. Шилний үйлдвэрт ажиллаж байсан монгол охин ар араасаа цувран унах байсан шилийг хөлөөрөө тогтоогоод авч.

Тэгтэл япон ажилтан "Чи ямар соёлгүй юм бэ. Үүнийг гараараа барьж авах ёстой" гэж ирээд учир зүггүй загнаж гарчээ. Оюутан охины бодлоор унахаас нь өмнө амжиж хөлөөрөө тогтоохоос өөр ямар ч боломж байгаагүй аж. Хэрэв сэргэлэнтэж тогтоож аваагүй бол төлбөрт унах байж. Тухайн үед охин гомдохдоо бага насны хүүхэд шиг эхэр татан уйлсан гэдэг. Энд ажилдаа жаахан хайнга, дорой сул хандвал ажлынхан нь илтээр нийлж байгаад ганцаардуулж гадуурхана. Ингэж хандах нь амар биш шүү гэж ярихдаа хүртэл хоолой зангирах нь холгүй байсансан. Хордлого аваад толгой нь эргэж, дарга нь яв гэхэд ажлаа алдчихна гэдэг бодлоор "Зүгээр ээ, бие сайн байна" гэж гүрийж байгаад ухаан алдан унасан тохиолдол ч бий гэж ирээд оюутнууд хөхрөлдсөн. Монгол хүмүүсийн алддаг нэг том дутагдал байдаг. Бүгдийг толгой дааж ганцаар хийх гэдэг.

Харин Японд бол бүгдийг хамтын хүчээр. Илтгэл тавих боллоо гэхэд хэзээ ч нэг хүн бэлтгэхгүй. Группээр хамтдаа л гэнэ. Сейжо их сургуулийн багш нар ээлж дараалан нэг улс оронд очиж ирээд тэр орны соёл, онцлогийг нь заадаг сонирхолтой хичээлийг оюутнууд шимтэн сонсдог гэнэ лээ. Багшийнхаа яриаг сонсох тусам гадаадад очиж суралцах хүсэл эрмэлзэл төрдөг. Хүссэн орон руугаа явахын тулд ямар боломж байгааг судалж эхэлдэг гэж ярьж байв. Энд хичээлийн хувьд хэлний бэрхшээлийг эс тооцвол тийм айхтар ч хүнд биш. Практик талаасаа сургалтаа явуулдаг. Мэдээжийн юм шиг атлаа нарийвчилж заах нь илүү тогтоогддог. Манайд болохоор бүгдийг нь нэг дор тойм төдий хэлээд орхидог болохоор нэг чихээр ороод нөгөөхөөр гарна гэдэг шиг үр дүн багатай болдог болов уу гэлцэх.

Мөн л "Соёл Эрдэм" дээд сургууль сургалтын төлбөрийн 55 хувийг хөнгөлдөг учраас оюутнуудад харьцангүй ачаалал бага тусдаг. Оюутан хүн цагийн ажил хийх эрхтэй ажил олдох нь маш ховор. Америк оюутнууд англи хэл цагаар заах боломжтой байдаг бол монгол хэл сурах хүн тэр болгон олдохгүй шүү гэж бодлогшрон өгүүлснээс үзэхэд болвол монгол хэлээ заачихья гэсэн санаа цухалзаж байгаа биз. Япон хүмүүсийн жил гаруй хүлээж байж ажилд ордог өөрдсийнх нь шалгуурын дагуу нэг ажилд орсон бол хичээх тусам цалин жил жилээр ахих жишээтэй. Нэгэнт Японд сурч байгаа оюутнуудад ажил хийх хэрэгцээ гарч ирдэг Японы шилний үйлдвэрлэлийн зах зээлийн 50 хувийг хангадаг "Бютек" группт цагийн ажил хийх боломжийг "Соёл Эрдэм" дээд сургуулиас бас олгожээ. Автомашины шил толь хийдэг Японы томоохон групп "Бютек"-ийн үйл ажиллагаатай танилцсан болон Монгол залуус энэ том компанид программ бүтээх ажил хийж байгаа талаархи сурвалжлагаа дараа өгүүлье. Дашрамд дурдахад "Бютек"-ийн салбар Монголд нээгдэж байгаа баяртай мэдээг дуулгахад таатай байна.

Б.Долзодмаа

Эх сурвалж: Daily News (gogo.mn) 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
04/28/2020
Саяхан би дуучин Д.Болдын тоглолтын талаар жиргэсэн юм. Яг үнэндээ жиргээний мэдээллүүд уншиж байгаад буруу ойлголтоороо жиргэсэн нь миний алдаа байлаа. Жиргээний эхний сэтгэгдлийг уншаад, би ямар тэнэг юм бичсэнээ ойлгоод устгав. Энэ бол 5 минутын л хугацаанд болсон хэрэг. “Уучлаарай. Эх сурвалжаа нягтлаагүй бичсэн нь миний буруу болжээ. Би мэдээллээ устгалаа” гэж бичиж учирласан боловч, миний жиргээг аль хэдийн скрийн шот хийгээд маш олон сувгаар түгээж эхэлсэн байв. За тэгээд ѳдѳржингийн юм болсон доо. Найзууд минь над руу утасдан анхааруулан сануулж, олон хүн намайг ѳрѳвдѳж, олон хүн
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
04/12/2020
-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу? -Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу? -Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу? -Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу? -Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу? -Чи яагаад??? (дэлгэрэнгүй…)
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.