06 сарын 25, Мягмар
°C
USD 3,380.78
USD 3,380.78
EUR 3,621.83
JPY 21.17
GBP 4,278.55
RUB 38.86
CNY 465.55
KRW 2.44

Япон орон ба япончууд

ХYЙТЭН ДАЙНЫ ЗОЛИОС БОЛОГСОД
Америкийн Нэгдсэн Улс Японы ард тvмний ємнє аймшигт нvгэл vйлдсэн гэж жирийн сэтгvvлч миний бие бодож явдаг. Америкийн генерал Дуглас Макартурын командалсан зэвсэгт хvчин Япон Улсыг 1945-1947 онд эзэгнэж байхдаа тус орны дотоод хэрэгт бvдvvлгээр орж олон мянган жилийн тvvх, уламжлалтай Хаант тєр ёсд нь аймшиггvйгээр халдаж, Эзэн хааных нь эрх дархыг билгэдлийн тєдий болгож, Yндсэн хуулийг нь єєрчилж, батлан хамгаалах зэвсэгт хvчний статусыг нь хязгаарлаж зєвхєн єєрийгєє хамгаалах хvчин тєдийтэй байхыг зєвшєєрсєн зэргийг ємнє цухас дурдсан бий. Тvvгээр ч барахгvй Америкийн тэнгисийн цэргийн долдугаар флот одоо ч Японы Окинова арлыг эзэмшсээр байгаа билээ. Энэ бvхнийг бага хэрэг, улс орнуудын харилцаанд байх ёстой, байсаар ирсэн энгийн шахам зvйл гэж бодъё.
Харин Америкийн эрх баригчид жирийн япон хvмvvсийг цємийн зэвсгийн туршилтын объект, хvйтэн дайны золиос болгосон аймшигт тvрэмгийлэл, аллага хядлага, гунигт явдал єнєєгийн биднээс холдон холдсоор бvр мартахад хvрч, тvvх тvvнийг зєвтгєн цагаатгаж, цайруулж байгаа гэж vv. 1945 оны наймдугаар сарын 6-ны єглєєний 8 цаг 14 минут 15 секунтэд Америкийн харгис хvчин Японы Хирошимо хотыг, гурван єдрийн дараа Нагасаки хотыг атомын бємбєгєєр бємбєгдсєн. 

Хирошима хот бємєгдєлтєд сvйрч байхыг єєрийн биеэр vзсэн сэтгvvлч Мацушиге гэдэг хvн “Тэнгэр хав харанхуй, эргэн тойрон дахь зvйлс агшин зуур эвдрэн сvйдэж байлаа. Цємийн бємбєг унасан газар уруу ойртох тусам утаа улам єтгєрч Минеки гvvрэн дээр хvмvvсийн гар, хєл хайлан урсаж, vс нь зумран унаж байв. Усан бассейны ус буцалж, ёроолд нь толгой нь тасарсан зургаан хvний цогцос байсан. Би ажлаа хийж зураг авах ямар ч бие сэтгэлийн тэнхээ байгаагvй” гэж бичсэн байдаг.

Америкчууд чухам юуны учир олон зуун мянган энгийн номхон японуудыг хєнєєлт зэвсгийн туршилтын бай болгосон юм бол. Тэд єєрийгєє зєвтгєх гэсэн олон янзын тайлбарыг хийдэг байлаа. Тухайлбал, “Дэлхийн хоёрдугаар дайныг тvргэн дуусгах, Японы эрх баригчдыг хурдан буулгаж авах гэж сануулга єгсєн юм” хэмээн Америкийн эрх баригчид мэдэгдэж тайлбарлаж байсан сан. Харин Хирошимаг бємєгдсєнєєс 45 жилийн дараа буюу 1990 онд аймшигт хэргийн эзэд, гардан vйлдэгчид тvvхийн ємнє vнэн нvvр царайгаа ичгvvр сонжуургvй дэлгэсэн тєдийгvй нотлох зарим баримт сэлт нь олон нийтэд ил болж эхэлсэн юм. Америкийн “В-52” онгоцны нисгэгч, цємийн зэвсгийн товчлуурыг Японы тэнгэрт анх дарсан Томас Фереби гэгч “Хийсэн vйлдлийнхээ тєлєє харамсахгvй байгаа тєдийгvй, уучлалт гуйх ч бодолгvй байна. Би, дэлбэрэлт ямар гамшиг учруулахыг мэдээгvй. Цэргийн хvний хувьд тусгай бємбєг хаях тушаалыг л биелvvлсэн” гэж эрээ цээргvй мэдэгдсэн бий.
Гэвч яг vнэндээ бол Японыг тvргэн буулгаж авах, дэлхийн хоёрдугаар дайныг богино хугацаанд дуусгах гэсэндээ бус, тэр vеийн Зєвлєлт Холбоот Улс, тvvний удирдагч И.В.Сталинд “Америк гэж нэг агуу хvчирхэг улс бий. Танайд цємийн зэвсэг байхгvй. Олон юм яривал танайхыг ч бємбєгдєнє шvv” хэмээн сануулж сvрдvvлсэн хэрэг байлаа. Ийнхvv дэлхийн дайн дууссан ч зэвсэглэлээр хєєцєлдсєн “дэлхийн шинэ дайн” хvйтэн дайн эхэлсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын vр дvнтэй шууд холбоотой, дайны дараах олон улсын байдал, хvчний харьцааг тодорхойлоход чиглэсэн маш том vйл явдал бол Зєвлєлт Холбоот Улс, Англи, Америкийн тєрийн тэргvvн нарын Подсдамын Бага хурал юм. 1945 оны долдугаар сарын 17-оос наймдугаар сарын 2-нд болсон энэ хуралд биечлэн оролцож байсан Орос, Зєвлєлтийн цэргийн нэрт жанжин Г.К.Жуков дурдатгалдаа “Подсдамын Бага хурал бол гурван их гvрний удирдагчдын ээлжит уулзалт тєдийгvй, бас фашистын Германыг бvрэн бут цохих, vг дуугvй буулгасан улс тєрийн бодлогын ялалт байсан юм... Энэ хурлын vеэр тєр, засгийн тэргvvн нарын нэг удаагийн хуралдааны дараа Америкийн Ерєнхийлєгч Х.Трумэн, И.Сталинд хандан “АНУ-д ер бусын их хvчтэй бємбєг бий” (Тэгэхдээ Трумэн, тэр хvчтэй зэвсгээ атомын бємбєг гэж нэрлээгvй юм билээ. С.З) гэж мэдэгдсэн байна... АНУ-ын Засгийн газар империалист зорилгоо хvч хэрэглэн биелvvлэхийн тулд атомын зэвсгийг ашиглах бодлоготой байгаа нь тэр vед ингэж тов тодорхой ойлгогдсон билээ. 1945 оны наймдугаар сарын 6, 8-ны єдрvvдэд тэр бодлого нь нотлогдож, америкчууд цэрэг байлдааны ямар ч шаардлагагvй байсаар атал хvн ам олонтой Нагасаки, Хирошима хэмээх японы хотуудад атомын хоёр бємбєг хаясан билээ” гэж бичсэн бий. Эндээс жирийн японууд хэрхэн хvйтэн дайн эхлэх шалтгаан, тэр урт ужиг дайны золиос болсон нь харагдаж ойлгогддог юм. Америкийн Цємийн институтын захирал Питер Казник “Ерєнхийлєгч Харри Трумэны тушаалаар анх цємийн зэвсэг хэрэглэсэн юм. Тэр, “Хvнийг vй олноор нь устгах болно” гэдгийг мэдэж байсан. Энэ бол зєвхєн цэргийн гэмт хэрэг тєдийгvй бvх хvн тєрєлхтний эсрэг vйлдсэн гэмт хэрэг байсан” хэмээн хожим нь ярьсан байдаг.

АНУ-ын Ерєнхийлєгч Харри Трумэны 1945 оны наймдугаар сарын 2-ны єдрийн 13 тоот тушаал гэгчид “Довтлох єдєр 6-н, зорилго нь Хирошима хотын тєв, аж vйлдвэрийн газруудыг бємбєгдєх. Хоёрдугаар хувилбар нь Кокуро, гурав дахь нь Нагасаки” гэж нэн тодорхой заасан байдаг гэнэ. Эндээс харахад энэхvv аймшигт яргалал бол санаандгvй хийсэн vйлдэл юм уу, ямар нэг алдаа биш vр дvнг нь тодорхой мэдэж байсан Америкийн эрх баригч Харри Трумэн тэргvvтэй харгис хvчний зориудын vйлдэл байсан нь илэрхий болсон юм. Хирошимад хаясан бємбєгєнд нийтдээ 237 мянган хvн амь насаа алдсанаас 100 гаруй мянга нь тэр дороо туяанд цохиулан vрэгдсэн. Yлдсэн нь аймшигт хvнд амьдралыг туулсаар єнєєдєртэй золгон vлгэн салган хорвоог элээж байна. Єнєєдєр Хирошимагийн арван хvн дутмын нэг нь туяаны євчтэй, ямар нэг хордлоготой байдаг гэнэ.

Гэтэл японуудын АНУ-д найр тавьж сvжрээд байдгийн учрыг мань мэт нэг л ойлгодоггvй юм. Улс тєрийн бодлого гэдэг ороо бусгаа, учир начир нь vл ойлгогдох зvйл байдаг болохоор тэгж найр тавьж сvжрэх шаардлага байдаг биз. Тэрхvv шалтгаан, шаардлага нь дэлхийн хоёдугаар дайны дараах vеийн Японы эрх баригчид, хамгийн гол нь ЗХУ тэргvvтэй бvлэг орнуудын коммунист дэглэм, социализмын аюулаас болгоомжилж, дийлдэшгvй гэгдэж байсан америкуудын авралд багтах нь зєв хэмээн vзсэнийх байх. Чухам тэгээд л АНУ-ын тvрэмгийлэл, аллага, хядлага, нvгэл хилэнцтэй тvр боловч эвлэрэхээс єєр аргагvй болсон байж мэдэх юм. Тvvнээс биш vй олон жирийн японуудыг цємийн зэвсгийн туршилтын золиос болгосон нvгэл хилэнц, єшєє хорслыг Японы vе vеийн эрх баригчид мартах учиргvй баймаар сан. Ерєєсєє японууд тєдийгvй хvн тєрєлхтний тvvх хэзээ ч мартах аргагvй, бvр vеийн vед єршєєх цагаатгах учиргvй билээ.
Yргэлжлэл бий.

Эх сурвалж: www.zuuniimedee.mn 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.