03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Абэ Японд хөрөнгө оруулахыг бельгичүүдэд уриаллаа

БРЮССЕЛЬ. /NHK/. Ерөнхий сайд Шинзо Абэ бельгичүүдэд хандан Японд хөрөнгө оруулалт хийхийг уриалаад, улс орноо бизнест хамгийн ээлтэй орон болгохын төлөө ажиллана гэдгээ амласан байна.

Абэ Брюссель хотноо өчигдөр болсон хөрөнгө оруулалтын асуудлаарх семинарт оролцохдоо Бельгийн бизнес эрхлэгчдэд хандан үг хэллээ. Тэрбээр долоон хоногийн хугацаагаар Европын орнуудаар хийж буй айлчлалынхаа хүрээнд Бельгид зочилжээ.

Японд Бельгийн 76 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нь хангалттай тоо биш гэж тэрбээр мэдэгджээ. Мөн тэрбээр “миний хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого Японд бизнес эрхлэх орчинг мэдэгдэхүйц сайжруулсан. Аж ахуйн нэгжийн албан татварын хувь хэмжээ өнгөрсөн сард 30 хувиас доошилсон бөгөөд цаашид 2018 он гэхэд улам буурч, Германы түвшинд хүрнэ” гэж мэдэгджээ.

Төгсгөлд нь тэрбээр шинэчлэлийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, бизнесийн ашиг сонирхлын  үүднээс журам зохицуулалтад өөрчлөлт хийхээ амлалаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.