04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Абэ Ясүкүни сүмд өргөл барьц илгээв

ТОКИО./Kyodo/.Азийн орнуудын хувьд Японы милитаризмын бэлгэ тэмдэг гэж тооцогддог Ясүкүни сүмд тус улын Ерөнхий сайд Шинзо Абэ өргөл барьц илгээжээ.

Тэрбээр сүмийн хаврын тахилга эхэлсэнтэй холбоотойгоор өргөл барьц илгээсэн байна. Шинзо Абэ Японы мөнх ногоон сакаки модны мөчрийг туузаар чимэглэсэн “тамагуси” гэдэг бэлэг явуулжээ. Өнөөдөр тус улсын парламентын зарим гишүүд сүмд очиж магадгүй.

Хамгийн сүүлд Абэ өнгөрсөн оны 10 дугаар сард Ясүкүни сүмд өргөл барьц илгээж байсан бол 2013 оны 12 дугаар сард биечлэн очиж байжээ. Тухайн үед түүнийг тус сүмд очиж мөргөл үйлдсэнийг Бээжин болон Сөүлийн эрх баригчид эрс шүүмжилж, гурван орны хооронд харилцаа хурцдаж байв.

Японы синто шашны уг сүмд XIX зууны дунд үеэс хойш байлдааны талбарт амь үрэгдсэн бүх цэргийн нэрсийн жагсаалтыг хадгалсаар иржээ. Уг жагсаалтад цэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож, Токиогийн шүүх хурлаар цаазын ял авсан  хүмүүсийн нэрс байдаг. Тийм учраас Ясүкүни сүмд Японы албаны хүмүүс очих, өргөл барьц өргөх бүрт Дэлхийн II дайны үед Японы түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд уг үйлдлийг доромжлол гэж үзэн эсэргүүцсээр иржээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.