05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

Дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд Япон нэмж хөрөнгө гаргана

НҮБ. /TASS/. Ливан болон Балканы хойг дахь дүрвэгсдэд Япон яаралтай нэмэлт тусламж үзүүлнэ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кишида НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр өндөр түвшинд зохион байгуулж буй цагаачлалын асуудлаарх уулзалтад оролцохдоо мэдэгджээ.

“Ливаны нутаг дэвсгэрт байгаа дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд 2 сая доллар гаргана. Үүнээс гадна, Македон болон Сербид 2.5 сая доллар олгоно” гэж тэрбээр мэдээлсэн байна.

“Европын орнууд руу ирж буй дүрвэгсдийн асуудлыг даван туулахын тулд улс төрийн шийдвэр зайлшгүй шаардлагатай” гэж Японы Гадаад хэргийн сайд онцлон дурджээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.