03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

МАРЗАН МЭДЭЭ- САХИЛГАГҮЙ ЭР

Невада мужийн Рэно хотод орших Kmart сүлжээ дэлгүүрийн менежерээс хатагтай Фентонд ирүүлсэн захидал:

Эрхэмсэг Хатагтай Фентон,

Сүүлийн зургаан сарын туршид танай нөхөр ноён Фентон тус дэлгүүрт ирэх бүрдээ зүй бус үйлдэл давтан гаргаж байсны тул бид та болон танай гэр бүлийнхэнд цаашид үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсноо албан ёсоор мэдэгдэхээс өөр аргагүй байдалд хүрэв. Учир нь манай хамгаалалтын ажилтнуудаас удаа дараа шаардлага тавих бүрд ноён Фентон эрс эсэргүүцэж манай эхнэр танай дэлгүүрээр үйлчлүүлж байгаа цагт би ч бас ирэх болно хэмээн мэдэгдсэн юм. Ноён Фентоны зохис бус авирласан үйлдлүүдийг дор жагсаасан бөгөөд тус бүрийг бид видео камераар бичиж хадгалсан болно.

6 сарын 15 - Нийт 24 хайрцаг бэлгэвч авч хүмүүсийн сагс болон түрдэг тэргэнд сэм тарааж хийсэн

7 сарын 2 - Гэр ахуйн барааны тасгийн БҮX цагийн сэрүүлгийг 3 минутын зайтай дугарахаар тохируулж тавьсан

8 сарын 4 - Нэг ширхэг М&М шоколад зээлээр авахыг шаардаж худалдагчийг загнасан

9 сарын 14 - Дэлгүүрийн хивсээр бүрсэн хэсэгт "Анхаар! Нойтон Шал! Хальтиргаатай" тэмдэг зөөж тавьсан

9 сарын 15 - Аялал жуулчлалын төрлийн барааны тасагт байсан майханг босгож дотор нь орж хэвтээд бусад худалдан авагч эмэгтэйчүүдийг (дэр авчирсан тохиолдолд) майханд хамт орохыг уриалж дуудсан

9 сарын 23 - Тус дэлгүүрийн худалдагч ноён Фентоноос юугаар туслаж болохсон бол гэж асуухaд - "Намайг та нар зүгээр байлгаач!" - хэмээн гомдоллож уйлсан

10 сарын 4 - Ажиглалтын камерт нүүрээ нааж байгаад хамраа ухсан

12 сарын 3- Дэлгүүр дотуур сэжигтэй царайлан сэлгүүцэж "Mission impossible" киноны дууг чанга дуулж 2 цагийн турш явсан

12 сарын 6 - Гэр аж ахуйн барааны тасагт шалны мод босгож байгаад стриптиз барны бүжигчин шиг хөдөлгөөнүүд үзүүлсэн

12 сарын 18 - Эмэгтэйчүүдийн хувцасны тасагт өлгүүртэй хувцасны араар орж нуугдаад худалдан авагч ойртож ирэхэд "Намайг сонгооч! Намайг сонгооч!" хэмээн хашгирч цочоосон

12 сарын 23 - Хувцас хэмжих өрөөнд орсны дараа "Энд 00-ын цаас алга. Хурдан авчир!" - гэж шаардсан

МАРЗАН МЭДЭЭГ: ЯПОНООС М.ГАНАА ИЛГЭЭВ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.