05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

ОНТАКЭ ГАЛТ УУЛ ДЭЛБЭРСНИЙ ДАРАА 30 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

Бямба гарагт буюу есдүгээр сарын 27-нд Японы Нагано муж улсад Онтакэ галт уул дэлбэрсний дараа наад зах нь 32 хүн сураггүй алга болжээ. Энэ тухай мужийн эрх баригчид мэдээлсэн байна.

Галт уулын орчимд явуулж буй аврах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Аврах ажиллагаанд Японы өөрийгөө хамгаалах хүчний цэргүүд болон нисдэг тэргүүдийг татан оролцуулсан байна. Аврагчид өглөөнөөс хойш Онтакэ галт уулын бэлээс ердөө гурван хүнийг доош буулгажээ.

Хэдэн зуун уулчин болон жуулчдыг галт уулын орчимд байх үед дэлбэрэлт гэнэт болсон байна. Хүмүүсийн дийлэнх нь доош бууж чаджээ. Гэхдээ Онтакэ галт уулын бэлд 40 гаруй хүн үлдсэн байж магадгүй гэж аврагчид хэлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдсан байна. 70 гаруй хүн эмнэлгийн тусламж хүссэн бөгөөд 30 гаруй хүн хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Арван хүний биеийн байдалд маш хүнд байна гэж эмч нар мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар Онтакэ галт уулаас 10 км хүртэл өндөрт үнс нурам цацагдсаар байгаа аж. Дэлбэрэлтийн уршиг хэдийн Японы Хоншюү арлын зарим нутагт мэдрэгдэж эхэлжээ. Тухайлбал, галт уулаас зүүн-өмнөд зүгт 100 км зайд оршдог Яманаши мжуийн Кофу хотод галт уулын үнс унаж эхэлсэн байна.

Онтакэ галт уул Токио хотоос баруун зүгт 200 км зайд оршдог ажээ. Уг галт уул хамгийн сүүлд 2007 онд идэвхжсэн байна. Харин 1979 онд хүчтэй дэлбэрч, 200 мянга гаруй тонн үнс цацагдаж байжээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.