05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Сөнөсөн гариг л ийм байдаг болов уу гэмээр цул саарал ертөнц

... Сөнөсөн гариг л ийм байдаг болов уу гэмээр цул саарал ертөнц. Далайн төвшнөөс дээш 3000 метрийн өндөрт үнсэн нуранганд булагдаж үлдсэн хүмүүс...тэднийг хайж олон гэрт нь, гэрийнхэнд нь хүргэж өгөх мөчийг чимээгүйхэн хүлээсээр...

9 дүгээр сарын 27-ны хагас сайн өдөр. Өдрийн 1 цагийн үед гар утсанд ирсэн нэг зурвас жирийн л нэг амралтын өдрийг орвонгоор нь эргүүлж орхисон: "Бүх сурвалжлагч, найруулагчдын анхааралд! Онтакэ дэлбэрэв. Боломжтой бүх хүмүүс ажил дээрээ ирнэ үү!"

Японы төв хэсгийн Нагано болон Гифү мужийн заагт орших Онтакэ галт уул дэлбэрсэн нь тэр байж.

Тэр зурваснаас хойш өнөөдрийг хүртэл, үндсэндээ 10 гаруй хоногийн турш холбогдох мэдээ сурвалжлаган дээр ажиллав... Өр эмтрэв.

... "Энэ удаагийн аялалд би л охиноо явъя гэсээр байгаад дагуулж гарсан. Тэгэхдээ, өөрөө амьд гарсан хэрнээ түүнийгээ хамгаалж чадсангүй. Хөвгүүдийнхээ төлөө цаашдаа амьд явахаас өөр арга алга. Эцгийгээ уучлаарай, охин минь" гээд хоолой нь зангирах аав...

..."Уулын жижиг байшинд бусдын хамт хоргодож суутал бэртэл авсан нэг залуу гаднаас хүмүүсээр дамжлуулсаар орж ирсэн. Эхэндээ залуугийн ёолох чимээ сонсогдож байснаа бага багаар суларсаар хэсэг хугацааны дараа бүр ямар ч дуу гарахгүй болсон. Тэр үхчихсэн байсан... Бид уулын байшингаас бөөнөөрөө хөдлөх болоход, намайг гуталгүй хөл нүцгэн болсныг анзаарсан нэг хүн өнөө залуугийн гутлыг тайлж, надад өмсүүлж өгсөн.Тэр гутал надад олдоогүй бол би уулнаас амьд бууж ирж чадахгүй байсан" гээд сурвалжлагчдын харцнаас нүд буруулах хижээл эр...

..."Тэр минь өдийг болтол зөндөө олон ууланд авирсан туршлагатай. Аюулгүй байдлаа маш сайн хангадаг байсан. Уул нь, бууж ирэнгүүтээ л шууд над уруу, хүүхдүүд үрүүгээ залгадаг. Энэ удаад л... одоог болтол ямар ч сураг алга. Ингэж болохгүй шүү дээ" гээд эхэр татах 2 хүүхдийн ээж залуухан эмэгтэй...

..."Хүүдээ хэлэх сүүлийн үг бол...тэнэг хүү, хэн эжий ааваараа үдүүлж байсан юм бэ, эсрэгээрээ байх ёстой биз дээ" гээд буурал толгойгоо гудайлгах өвгөн...

Хүн гэдэг байгаль эхтэй харьцуулахад юутай өчүүхэн, юутай хэврэг амьтан бэ...

үхэл гэдэг ямар ойрхон, ямар хайр найргүй эд вэ...

"Амьддаа биенээ хайрла" гэдэг үгийн утгыг арай л гэж ухаарах шиг. Гэр бүлдээ, хайртай хүмүүстээ илүү их цаг, сэтгэл гаргах хэрэгтэйг арай гэж ойлгох шиг...

*зураг: японы өөрийгөө хамгаалах хүчин-ий хуудаснаас https://www.facebook.com/jgsdf.fp

олдоогүй байгаа хүмүүсийг хайх ажиллагааны үеэр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.