05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Физикийн салбарын Нобелийн шагналтан тодорлоо

СТОКГОЛЬМ. /ITAR-TASS/. Японы эрдэмтэд болох Исаму Акасаки, Хироши Амано болон АНУ-ын эрдэмтэн Шюзи Накамура нар физикийн салбарт энэ оны Нобелийн шагналтан боллоо.

 

Шведийн Хааны шинжлэх ухааны академийн дэргэдэх Нобелийн хорооноос мэдэгдсэнээр, “сүүн гэрлийн тод бөгөөд эрчим хүч хэмнэгч эх үүсвэр болох хөх LED гэрэл бүтээсэн учир” физикчдэд Нобелийн шагнал олгохоор шийдвэрлэжээ.

“Нобелийн шагналтнууд эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй эх үүсвэр болох хөх  LED гэрэл бүтээсэн. Энэ нь гэрлийн хуучин эх үүсвэрийг бодвол илүү урт хугацаанд, илүү хурц гэрэлтэх сүүн гэрэл бүтээхэд шинэ боломжийг олгоно” гэж Нобелийн хороо тэмдэглэсэн байна.

“1990-ээд оны эхээр зохион бүтээсэн эрдэмтдийн бүтээл нь гэрэлтүүлгийн техникт үндсэн өөрчлөлт хийх замыг нээсэн юм. Ердийн чийдэн нь 20 дугаар зууны турш гэрэлтүүлж байсан бол LED гэрэл нь 21 дүгээр зууныг гэрэлтүүлэх болно” гэж тус хорооны мэдэгдэлд дурджээ.

Нобелийн хорооны сонголтод уг шагналыг үндэслэгч Альфред Нобель сэтгэл хангалуун байх байсныг хорооны дарга Пер Делсинг тэмдэглэв. “Энэ бүтээл нь гэрэлтүүлгийг их тод болгоно. Хөх гэрэл нь бидэнд дутагдаж байсан тэр зүйл юм. Түүнийг улаан ба ногоон гэрэлтэй нэгтгэснээр илүү тод гэрэлтдэг эрчим хүчин хэмнэлттэй сүүн гэрэл бүтээх боломжтой” гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.